in

ДажгүйДажгүй УтгагүйУтгагүй ГунигтайГунигтай ЗөвЗөв

Ямар ч төрлийн хувцсыг цайруулах 100% үр дүнтэй 6 арга!

Цагаан өнгө бол цэвэр цэмцгэр байдал, төгс төгөлдөр болон сайн сайхны билэг тэмдэг билээ. Цагаан хувцас үргэлж нийгмийн хүрээнд өндөр статустай байсаар ирсэн, бусдыг хүндэтгэх болон бусдад итгэл найдвар төрүүлэх үндэс ч гэж үзэх нь бий. Дэгжин цагаан өнгийн хувцаснууд олон хүний хувцасны шүүгээнд байдаг нь гарцаагүй. Гэсэн хэдий ч цагаан хувцас хараа булаадаг боловч, үүний зэрэгцээ томоохон сул талтай байдаг маш амархан бохирддог. Цагаан өнгийн хувцас дээрх зарим толбыг арилгах үнэхээр хэцүү эсвэл бүр боломжгүй санагддаг нь нууц биш, иймээс бид та бүхэндээ хүн бүрийн төдийлөн сайн мэддэггүй, үр дүнтэй хувцас цайруулах аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Бидний энэхүү зөвлөгөөнүүд танд цагаан өнгийн гадуур болон дотуур хувцсаа цайруулж, цасан цагаан болгоход тус нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Цагаан хувцсыг цайруулах арга

#1 А с п и р и н

Энэ толгойн эм цагаан өнгийн хувцас дээрх шар толбонуудыг ул мөргүй арилгадаг. Үүний тулд та 5 ширхэг а с п и р и н ы г хувцастайгаа хамт усанд хийж дэвтээх хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа шар толбонууд арилсан байна.

#2 Хүнсний сод

4 литр усанд 1 аяга хүнсний сод хийгээрэй. Үүндээ цагаан өнгийн хувцсаа хийж дэвтээнэ. Удалгүй таны хувцасны цагаан өнгө эргээд сэргэх болно.

#3 Нимбэгийн шүүс

Та өмсөх дуртай цагаан өнгийн хувцасныхаа өнгийг нь сэргээхийг хүсэж байвал 1 аяга нимбэгийн шүүсийг усанд хийж, дээр нь хувцсаа хийгээд, наранд хатааж тавиарай. Цагаан өнгийн хувцсыг илүү цайруулах өөр нэгэн арга бас бий. Нэг аяга нимбэгийн шүүс хийсэн халуун усанд цагаан өнгийн хувцсаа хийж хонуулна. Маргааш өглөө нь хувцсаа угаахад цав цагаан өнгөтэй болсон байх болно.

#4 Цагаан цуу

Угаалгын нунтганд 1 аяга цагаан цуу хийнэ. Мөн та цагаан цууг бохирдсон хэсгүүд рүү цацлага болгон шүрших боломжтой, жишээ нь цамцны зах эсвэл ханцуй руу гэх мэт. Ингэснээр тухайн хэсгийг хатааж, илүү цайруулах юм.

#5 Аяга таваг угаах шингэн

Найрлагандаа бага зэрэг химийн бодис агуулсан бүтээгдэхүүн ашиглах нь шилдэг арга юм (ф о с ф а т болон хлор агуулаагүй). Аяга таваг угаах шингэн нь угаалгын нунтгаас илүү цайруулах үйлчилгээтэй байдаг.

#6 Устөрөгчийн хэт исэл

Устөрөгчийн хэт ислийг байшингийн олон төрлийн гадаргууг цэвэрлэхэд ашигладаг. Энэ бол хлор агуулаагүй цайруулах үйлчилгээтэй бодис учир хувцас угаахдаа ч бас ашиглаж болно. Химийн бодисууд харшил өгөх эрсдэлтэй байдаг. Хэрэв боломжтой бол, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг ашиглах нь таны эрүүл мэндэд хор хөнөөл багатай гэдгийг санаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Яс ургах буюу тулай өвчнийг гэрийн нөхцөлд дараах аргуудын тусламжтай эмчилж болно!

Куркума нь xopт xaBдpын эд эсийн өсөлтийг зогсоож чаддаг. Маш үр дүнтэй гэдэг нь судалгаагаар ч батлагдсан!