Хүнсэндээ куркума хэрэглэх нь элдэв хавдрын өвчний эсрэг, тэр дундаа бүдүүн гэдэсний х о р т х а в д р ы н эсрэг хамгийн үр дүнтэй хэмээн Medical Express бичиж байна.
Судлаачид энэ амтлагчийн бүтцэд ордог гол б о д и с болох куркумин нь х о р т х а в д а р бий болгогч эд эсийн өвөрмөц хуваагдлыг зогсоож чаддаг гэдгийг тодорхойлжээ.
Ийм сайн нөлөөтэй гэдгээ толгойн болон хүзүүний, х ө х н и й, уушгины, ходоод гэдэсний, ө н д г ө в ч н и й, мэдрэлийн системийн, цусны эдийн зэрэг х о р т х а в д р у у д дээр харуулсан байдаг.
Вашингтоны Их Сургуулийн судлаачдын баг куркумагийн үндсэн зүйл болох куркуминыг зорилтот хэсэгт хүргэх системийг бий болгож чадсан байна.
Энэхүү арга нь ясны чөмгөөс бий болох х о р т х а в д р ы н эд эсийн өсөлтийг зогсоож эрүүл эд эсийн өсөлтийг дэмжих нөлөөтэй гэдгийг харуулсан юм.
Магадгүй чухам энэ арга нь ясны чөмөгний гаралтай х о р т х а в д р ы н м э с засал хийлгэсэн хүүхдүүдэд ихээхэн чухал байж болзошгүй.
Судлаачид ясны х о р т х а в д а р т а й өвчтөн нь мэс заслын өмнө болон хойно бусдаас илүү их химийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог гэдгийг онцлон анхааруулж байна.
Судалгааны багийн Сусмита Босе болон түүний хамтрагч нар куркумины хүчиллэг байдлыг саармагжуулах, ү р э в с л и й н эсрэг үйлчилгээтэй зэрэг биологийн онцлогийг ашиглах гэж оролдож байгаа тухайгаа ярьж байна.
Үүнээс гадна дээрх б о д и с нь зарим төрлийн х о р т х а в д р ы н хөгжлийг сааруулдаг гэдэг нь тодорхой болжээ. Гэхдээ энэ б о д и с ы г амаар уух үед бие организмд шингэх нь муу, бас хүний биед сайн үйлчилж амжилгүй гадагшлахдаа ч амархан болохыг тогтоосон байна.
Ийм байдлаар эд эсийн хэмжээнд үйлчлэл үзүүлж чадвал ясны чөмгийн х о р т х а в д р ы н эд эсийн хөгжлийг 96% хүртэлх хэмжээнд дарангуйлж болно гэдгийг судалгаагаар харуулжээ. Мөн эрүүл эд эсийн өсөлтийг ч дэмжих бас нэг нөхцөл болж байсан байна.
Куркуминыг судлах судалгаа амжилттай болж, х о р т х а в д р ы г эмчлэхэд бодитоор тус болно гэдэгт найдаж байна.
GIPHY App Key not set. Please check settings