in

УтгагүйУтгагүй ГайхалтайГайхалтай

Сонгино ийм ашигтай гэдгийг би мэдээгүй. Жирийн нэг сонгиныг ийм олон зүйлд ашиглаж болдог!

Гал тогоонд тань сонгино байсаар байтал бид яагаад эмийн сан руу гүйдэг юм бэ? Итгэнэ үү, үгүй ​​юу, гэхдээ олон зууны турш хүмүүс сонгино ашиглан бараг бүх өвчнийг эмчилдэг байжээ.

Сонгино нь юугаараа онцлог вэ?

Энэхүү ногоо нь хүхрээр баялаг тул б а к т е р и й н эсрэг, ариутгах шинж чанартай байдаг. Хүхэр нь үүнийг г о м е о п а т и к эмчилгээнд хамгийн тохиромжтой хэрэгсэл болгодог.

Хамрын хөндийг тайвшруулна.

Та зүгээр л толгойгоо хойш гэдийлгэж, хамартаа хэдэн зүсэм сонгино хий. Эсвэл та сонгиноо зүсэж, тавган дээр тавиад, толгой дээрээ алчуур бүтээж, энэ ногооны үнэрийг амьсгалж болно. Уг арга нь тааламжтай биш боловч хамрыг төгс цэвэрлэдэг!

Ханиалга тайвшруулна.

Ханиалганы с и р о п ы г гэртээ өөрөө хий. Үүний тулд 1 толгой улаан сонгино, тал толгой сармис, тал аяга бор, цагаан элсэн чихэр хэрэг болно. Бүх найрлагыг хутгагчаар хольж, нэг аяга зөгийн бал хийнэ. Тагийг нь сайтар таглаад 8-12 цагийн турш хөргөгчинд хадгална. Үүний дараа та үүнийг ууж хэрэглэнэ. 1 цаг тутамд 1 цайны халбагаар ууна. Холимог нь мэдээжийн хэрэг онцгүй амттай, гэхдээ тэр маш хурдан хугацаанд танд тус болно.

Дотор муухайралтыг намдаана.

Хэрэв гэнэт таны дотор муухайрах үед, хөргөгчинд сонгино байгаа бол гал тогооны өрөөнд яаралтай оч. Сонгиныг таллан хувааж сугандаа түрхэнэ. Сонгиноо хэдэн минутын турш сугандаа байлга. Дотор муухайрах нь аажмаар арилах болно.

Цус алдалтыг зогсооно.

Хэрэв та арьсан дээрээ зүсэж, юу хийхээ мэдэхгүй байгаа бол шарханд хэдэн ширхэг сонгинын зүсмийг самбайгаар ороож өгөөрэй. Цус зогсох болно. Хэрэв та энэ процедурыг байнга давтвал шарх хурдан эдгэрнэ.

Хөлийн эвгүй үнэрийг арилгана.

Сонгино нь мөөгөнцрийн эсрэг хүчтэй шинж чанартай байдаг. Хэрэв та урт өдрийн дараа гутлаа тайлахад хөл тань тодорхой үнэр гаргаж байвал та мөөгөнцөртэй байна гэсэн үг. Арван минутын турш хөлөө сонгиноор үрж, хөлөө бүлээн усаар зайлна. Боломжтой бол энэ мөчлөгийг өдөрт гурван удаа давтана. Үнэр нь 2-3 хоногийн дараа шууд алга болно.

Шумуул хазах.

Шумуул хазах тоолонд арьс чинь маш ихээр загатнадаг бол загатнаж байгаа газар дээр нь сонгинын толгойг зүсэж тавиад л болно. Тэгээд бүх зүйл өнгөрөх болно.

Чихний өвдөлтийг зогсооно.

Чихний өвдөлтийг мэдэрч байсан хэн бүхэн энэ нь ямар хэцүү болохыг мэддэг. Уг өвдөлтөөс ангижрахын тулд хүн юу ч хийхэд бэлэн байдаг. Тэгвэл яагаад чихэнд нь нэг ширхэг сонгино хийж болохгүй гэж? Энэ нь ү р э в с л и й н эсрэг үйлчилгээтэй. Хэрэв та м и г р е н ь өвчнөөр өвдсөн бол унтахынхаа өмнө энэ процедурыг давтана уу. Сонгино өглөө болтол чихний хөндийд байж байг. Бидний зөв байсныг та ойлгох болно.

Б а т г ы г эмчилнэ.

Хар б а т г а, идээт б а т г а арилгах тусгай эмүүд нэлээд үнэтэй байдаг. Энд нэг хувилбар байна: нэг жижиглэсэн дунд зэргийн сонгино, тал аяга зөгийн балтай холино. Холимгийг өтгөн зуурмаг болтол нь удаан гал дээр байлга. Арьсны б а т г а байнга гардаг хэсгүүдэд түрхээрэй.

Үс унахаас сэргийлнэ.

Сонгинын толгойд их хэмжээгээр агуулагддаг хүхэр нь үс унахаас сэргийлдэг. Тиймээс эхлээд сонгинын толгойноос шүүсийг шахаж аваад дараа нь шүүсийг толгой дээрээ түрхэж массаж хийнэ. Үнэр нь шампуниар амархан арилгадаг боловч үсний үндэс нь онцгой бэхэждэг.

Сорви багасгана.

Энэ нь мэдээжийн хэрэг гайхамшиг боловч хагалгааны сорви нь сонгинын булцууны тусламжтайгаар мэдэгдэхүйц багасдаг. Зүгээр л арьсны хүссэн хэсэгт тогтмол үрж болно.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Нэг шөнийн дотор үрчлээгээ арилгаарай!

Нүдний эргэн тойрон дахь үрчлээсийг багасгах, хаван, уутыг бүрэн арилгадаг жорууд. Зөвхөн ганцхан бүтээгдэхүүн танд хэрэгтэй!