in

Түүхий төмс ашиглан гэрийн нөхцөлд тэжээлийн маск бэлтгэх хялбар жоруудыг танд толилуулж байна. Хадгалаад аваарай!

Эмэгтэй хүн ямар ч насандаа анхаарлын төвд байхыг хүсдэг. Бид өөрсдөдөө анхаарал тавихыг хичээдэг бөгөөд үүний тулд чадах бүхнээ ашигладаг. Гоо сайхны салонуудад зочлох цаг байхгүй үед гэрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг ашиглаж гоо сайхандаа анхаарах хэрэгтэй болдог. Нүүрний арьсыг богино хугацаанд эмх цэгцтэй болгохын тулд гар хийцийн нүүрний маск нь төгс төгөлдөр арга байдаг. Өнөөдөр бид залуу нас, нүүрний гоо сайханд зориулсан түүхий төмсний маск хийх жорыг хуваалцах болно.

Уг маск нь үрчлээний эсрэг үр дүнтэй маскны жор юм.

Түүхий төмсний ашиг тус нь үнэлж баршгүй юм: арьсны нөхөн төлжилтөд оролцдог витамин С, К, т и а м и н, р и б о ф л а в и н агуулдаг. С е л е н, л ю т е и н нь арьсанд сайнаар нөлөөлж, залуу байлгадаг. Үрчлээ, хөгшрөлтийн толбыг арилгах гар хийцийн уг жор нь танд үргэлж дур булаам, өөртөө итгэлтэй байлгах болно.

Танд дараах зүйлс хэрэг болно:

  • 1 ширхэг түүхий төмс;
  • 1 хоолны халбага нимбэгний шүүс;
  • 2 хоолны халбага цөцгий;

Бэлтгэх арга:

  1. Түүхий төмсийг нунтаглана. Төмсний шүүс исэлдэж, ашигтай шинж чанараа алдахгүйн тулд ногоо үрэгч ашиглах нь дээр.
  2. Төмсний шүүсний нэг хэсгийг шүүж аваад, үрж жижиглэсэн төмсийг цөцгий, нимбэгний шүүстэй хольж, жигд болтол нь холино.
  3. Маскийг нүүр болон хүзүү, цээжний цэвэрлэсэн арьсанд түрхэнэ. Арьсаа хуруугаараа дугуй хөдөлгөөнөөр 20 минутын турш иллэг хийнэ. Дараа нь бүлээн усаар зайлж, чийгшүүлэгч т о с түрхээрэй.

Төмсний маск нь арьсыг гэрэлтүүлж, хар цэгээс зөөлөн цэвэрлэнэ. Төмсний цардуулын ачаар арьс илүү уян хатан болж, үрчлээ толигор болно. Энэхүү маскыг тохой, өвдөг, суганы бараан хэсэгт түрхэж болно.

Төмсний маск нь б а т г а т а й тэмцэхэд тусалдаг боловч та үүнийг нэг цагийн турш нүүрэн дээрээ байлгах хэрэгтэй.

Хэрэглэж эхлэхээсээ өмнө маскны бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилгүй эсэхийг шалгаарай.

Нимбэгний шүүс нь мэдрэмтгий арьсыг цочроох чадвартай тул үрчлээг арилгах өөр нэг жор бий .

Танд дараах зүйлс хэрэг болно:

  • 1 ширхэг өндөг;
  • 1 ширхэг түүхий төмс;

Бэлтгэх арга:

  1. Өндөгний цагаан уургийг шараас нь салга.
  2. Цагаан уургийг өтгөн хөөс болгон хутгана.
  3. Нарийн ногоо үрэгчээр түүхий төмсөө үрж жижиглэн, уурагтай болгоомжтой холино.
  4. Маскийг нүүр болон хүзүү, цээжний арьсанд 15 минут байлгана.
  5. Дараа нь халуун усаар зайлж, арьсыг т о с о о р чийгшүүлнэ.

Өндөгний цагаан уураг нь арьсний нүх сүвийг чангалж, хар цэгүүдийг арилгадаг бөгөөд түүхий төмс нь арьсыг ашигтай б о д и с о о р тэжээдэг.

Оройн хоолондоо төмс идэхийн оронд түүгээрэй нүүрний маск хий. Зуны улиралд нүүрний арьсыг чийгшүүлэх нь маш чухал бөгөөд ингэснээр нүүр залуу, үзэсгэлэнтэй хэвээр үлдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Ингээд 5-хан хоногийн дотор элэг, бөөрийг хэрхэн цэвэрлэж, хаван, илүүдэл жингээсээ салах аргыг танилцуулъя!

Зөвхөн ганцхан өдрийн дотор унжсан гэдэснээс хэрхэн ангижрах вэ!