in

ДажгүйДажгүй

Та нүүрэндээ мөсөн массаж хийдэг үү. Зүгээр нэг ус хөлдөөж массаж хийх биш. Залуужуулах мөсийг хэрхэн хийх вэ!

Хөгшрөлтийг удаашруулж, арьсныхаа уян хатан байдлыг хадгалахыг хүсвэл өдөр бүр мөсөн нүүрний массаж хийж байгаарай. Хамгийн их ашиг тустай байлгахын тулд өглөө сэрснийхээ дараа, орой унтахынхаа өмнө нүүрээ мөсөн шоогоор арчина.

Та буцалсан болон цэвэршүүлсэн усаар мөс бэлдэж болно, эсвэл мөсөн массажны залуужуулах нөлөөг сайжруулах тусгай мөс хийж болно. Нэгэнт л цаг зав зарцуулан мөсөн массаж хийж байгаа юм чинь үр дүн өндөртэй мөс ашигласан нь дээр шүү дээ.

Ийм мөс бэлтгэх 2 сонголт энд байна.

Ногоон мөс

Хөгшрөлийг удаашруулдаг их хэмжээний а н т и о к с и д а н т агуулсан 100 мл сайн хандалсан өтгөн ногоон цай хэрэг болно.
100 мл ногоон цайн дээр хэдэн дусал нимбэг ний шүүс, тал хоолны халбага о л и в эсвэл а в о к а д о т о с, 1-2 дусал л а в а н д а, жүрж эсвэл г е р а н и цэцгийн эфирийн т о с н ы ханд нэмж өгнө. Үүнийгээ мөс хөлдөөх савандаа хийж хөлдөөнө.

Сүү мөс

  1. Сүүг рашаантай тэнцүү хэмжээгээр шингэлнэ.
  2. Та хэдэн дусал Е витамин нэмж болно.
  3. Исгэгч нэмж хийнэ, хөлдөөнө.

Хэрэглэх арга:

  1. Мөсөн шоогоор нүүр, хүзүү, цээжний арьсыг зөөлөн, хурдан массажны хөдөлгөөнөөр арчина.
  2. Бяцхан хялгасан судсыг гэмтээхгүйн тулд хөнгөн массаж хий.
  3. Нүдний эргэн тойрон дахь арьсыг маш болгоомжтой арчих!
  4. Бүхэл бүтэн массажны үргэлжлэх хугацаа 2-3 минутаас ихгүй байна.
  5. Процедурын төгсгөлд нүүрээ арчиж болохгүй. Өөрөөр нь хатаана. Энэ нь арьсанд шим тэжээлийг илүү сайн шингээж, чийгшүүлэх боломжийг олгоно.

Анхаар! Хэрэв та ил шарх, хэт мэдрэг шил эсвэл ямар нэгэн ү р э в с э л т өвчтэй бол мөсөн массаж хийхээс татгалзах нь дээр!

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Дасгал хөдөлгөөнгүйгээр өөx тocыг шатaax 12 зөвлөгөө!

Цөцгийн тoc хэрэглэх ёстой 10 шалтгаан!