in

Дэлгүүрт зарагддаг химийн өндөр найрлагатай цайруулагч бoдиcтoй адил үр дүнтэй байгалийн гаралтай харшил үзүүлэхгүй цайруулагч!

Цагаан өнгийн хувцас хэрэглэх нь сайхан ч арчилж үргэлж цагаанаар нь байлгана гэдэг ур чадвар шаардсан ажил. Миний хувьд цагаан хувцасны өнгийн байнга алдагдуулж, саарал мэт болгодог хүмүүсийг нэг байлаа. Цайруулагч нь хэт хурц үнэртэй, угаалтын дараа ч хувцаснаас салдаггүй нь хурц үнэрт нь хүн бүр дуртай биш байдаг. Харин би хурц үнэргүй, байгалийн гаралтай харшил өгөхгүй цайруулагч бэлдэх аргыг олж хэрэглэж чадсанаа та бүхэнтэй хуваалцах гэж байгаадаа сэтгэл хангалуун байна.

Та үр дүнтэйгээр таныг гайхшруулах байгалийн цайруулагч бэлдэж болно!

1. Устөрөгчийн хэт исэл бол аливаа зүйлийг цайруулахад туслах анхны туслах юм. Энэ нь идэвхтэй хүчилтөрөгчийг ялгаруулж, цайруулах процессыг дэмждэг. Аливаа зүйлийг цайруулж өгөхийн тулд 3% устөрөгчийн хэт исэл хэрэглэх шаардлагатай.

2 литр бүлээн усанд 1 халбага хэт исэл хийж шингэлнэ. Энэ уусмалд цагаан зүйлийг 20 минутын турш дэвтээнэ. Хувцсаа жигд цайруулахын тулд 5 минут тутамд хутгана. Хувцсаа цэвэр усаар угаахаа бүү мартаарай!

Суганы шар толбо арилгахын тулд 2 хоолны халбага хэт исэл бүлээн ус дээр нэмж хувцсыг 20 минутын турш дэвтээнэ.

2. Хэт бохирдолтой, толботой хувцсыг усанд дэвтээсний дараа хувцсаа уснаас гаргаж 1 хоолны халбага устөрөгчийн хэт исэл, 1 хоолны халбага давс, 0,5 хоолны халбага хүнсний сод хольж хувцасны бохирдсон хэсэгт 20 минут байлгана. Үүний дараа хувцсаа ердийнхөөрөө угаана.

Эдгээр бүтээгдэхүүний давуу тал нь аюулгүй, байгалийн гаралтай бөгөөд харшил үүсгэдэггүй.

Leave a Reply

Your email address will not be published.

GIPHY App Key not set. Please check settings

Хэрэв та хэвлий хэсгээрээ турахыг хүсэж байвал энэ нь төгс өглөөний цай юм!

Энэ ундааг өдөрт ердөө 1 аяга уухад л биеийг сойз шиг цэвэрлэнэ. Таны элэг танд талархах болно!