Халзрах эсвэл үс унах нь өнөөдөр аль аль хүйсийн хувьд нэлээд түгээмэл асуудал болоод байгаа юм. Энэ нь бие махбодын болон сэтгэл санааны дарамт, хоол тэжээлийн дутагдал, дааврын тэнцвэргүй байдал, харшил, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үс арчилгааны бүтээгдэхүүний зохисгүй хэрэглээ зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэй байж болно.
Бидний өнөөдөр хуваалцах жор нь үс унасан хэсгүүдэд шинэ үс ургалтыг идэвхжүүлдэг. Үүнээс гадна таны үсэнд гүн тэжээл өгч, илүү бат бөх, эрүүл болгоно. Энэхүү хямд бөгөөд хялбар аргыг та долоо хоногт нэг удаа хэрэглэх хэрэгтэй.
Орц:
- 1 ширхэг өндөг;
- 1 ширхэг боловсорсон гадил;
- 1 халбага зөгийн бал;
- ½ аяга (125 миллилитр) шар айраг;
Маск хийх:
- Нэг аяганд гадилыг нухаж, нэг ширхэг өндөг нэмнэ.
- Нэг төрлийн массыг олж авах хүртэл сайтар хутгана.
- Зөгийн бал, шар айраг нэмээд дахин сайтар холино.
- Үүссэн хольцыг хуйханд түрхэж, 5 минутын турш массаж хийнэ.
- Дараа нь шүршүүрийн малгай өмсөөд нэг цаг байлгана.
- Дараа нь үсээ ердийнхөөрөө угаана.
Гадил жимс нь кали, А, С, Е витамины маш сайн эх үүсвэр бөгөөд сул үстэй хүмүүст тохиромжтой. Эдгээр витаминууд нь эрүүл, хүчтэй үсэнд зайлшгүй шаардлагатай. Өндөг нь уургаар баялаг бөгөөд үсний нэг хэсэг нь уураг юм. Тиймээс уураг нь эрүүл үс ургахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна өндөг нь таны үсийг урьд өмнө хэзээ ч байгаагүй гялалзуулж өгнө. Шар айраг нь үсний зүслэгийг өтгөрүүлдэг В витаминаар баялаг. Зөгийн бал нь чийгшүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үсийг зөөлрүүлж, гөлгөр болгодог.
Энэ бол хуйханд маш их тустай витамины маш сайн эх үүсвэр юм. Үүнээс гадна зөгийн бал нь тогтмол хэрэглэснээр цаг хугацааны явцад үсийг гэрэлтүүлж чаддаг.
GIPHY App Key not set. Please check settings