in

Улс төрч Ц.Оюунгэрэл эмээгийн үүргээ гүйцэтгээд завгүй!

Оюунгэрэл нэртэй олны танил эмэгтэйчүүд манайд олон бий. “Петровис”-ын Ж.Оюунгэрэл, загвар өмсөгч Г.Оюунгэрэл, “Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэл, сайд асан Ц.Оюунгэрэл гээд л. Шийдлийн засгийн газрын үед есөн эмэгтэй гишүүний нэг, гурван эмэгтэй сайдын нэг болж чадсан Ц.Оюунгэрэлийг “Скандал” буландаа онцолж байна. Түүнийг Монголын боловсролтой, чадвартай эмэгтэйчүүдийн тоонд оруулж үлгэрлэн дуурайгсад цөөнгүй.

Өдөр тутмын нүүр будалт нь нэг, хоёрхон минут. Өглөөний цай нь ч нэг, хоёр зүсэм талх гээд л Ц.Оюунгэрэлийн талаарх сонирхолтой мэдээ мэдээллийг энэ удаагийн булангаараа түүвэрлэн хүргэж байна.   Монголын улс түүх соёлын салбарт өөрийн хийсэн бүтээснээрээ үнэлэгддэг хатагтай бол АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл.

Тэрбээр Соёлын сайд байхдаа гадаадад хууль бусаар худалдаалагдсан үлэг гүрвэлийн ясыг эх орондоо авчирч гавьяа байгуулж байв.

Энэ утгаараа намдаа нэр хүндээрээ дээгүүрт бичигддэг тэрбээр улс төрөөс ангижирахаар шийдсэн бололтой. Өдгөө эмээгийн үүргээ гүйцэтгэн, нам гүм амьдарч байна. Учир нь түүний бага охин хүүхдүүдээ ээждээ орхиод хилийн чанадад ажиллаж амьдарч буй.

Хатагтай Ц.Оюунгэрэлийн том хүү Б.Идэр-Од Халиун гэх бүсгүйтэй гурван жилийн үерхэж болзож байгаа ч, одоог хүртэл хуримын зар түгээгээгүй яваа. Харин бага охин Одмаа нь одонгийн хүүхдээ төрүүлэх гэж байгаа гэсэн шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Биеийн тэгш бус байдлыг тохируулах дасгалууд!

Р.Отгонбаяр охинтойгоо уулздаггүй!