Дэлгэцийн уран бүтээлийн чадварлаг продюсер гэгддэг жүжигчин Б.Навчаа өдгөө гадаадад г ахай шувууны мах идэж яваа. Сошиалд тун идэвхитэй байдаг тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Amazon”-оос iphone 14 pro max авснаа гайхуулж, оригнал утасны гэртэй болсноо мөн дуулгав.
Ингэхдээ тэрбээр “Манай монголчууд шиг ард урдгүй наалт наадаг үе өнгөрсөн юм байна. Манайхан чинь нэг л их наалт наасан хүмүүс байдаг шдээ. Би iphone 12 pro max-аа Аpple-ийн дэлгүүрт аваачиж өгсөн чинь цочоод “Та хаанаас ирсэн хүн бэ. Энэ утсыг та яг яачих ваа” гээд гайхаад байна лээ шдээ.
Би энэ утсандаа гэр авсан чинь 120 мянга орчим төгрөгөөр авсан. Энэ гэрийг хийвэл элдэв наалт наалгах шаардлага алга” гэжээ.
Анхны амьдрал нь бүтэлгүйтсэнээс хойш олон жил ганц бие явж, охиндоо хойд эцгийн гар харуулалгүй өсгөсөн жүжигчин Б.Навчаа 40 насны босгон дээр хоёр дахь хүүхдээ төрүүлсэн удаатай. Гэсэн ч шинэ хүүхдийнхээ аавыг нэлээд нууцалж, өнөөг хэр нь өрх толгойлсон ээжийн амьдралаар замнаж яваа тэрбээр улам бүр эрч хүчтэй гялалзах болжээ.
Өдгөө 45 нас хүрч буй жүжигчин, найруулагч бүсгүй маань сүүлийн үед огцом жин хаяж, өнгө зүс нэмснээ цахим орчинд гайхуулаад амжив. Үзэгч олонд дасал болсон махлаг бор эмэгтэйгээс залуухан, гоолиг бүсгүйн дүрд хувирсан түүнийг фэнүүд нь таньсангүй.
GIPHY App Key not set. Please check settings