in

Д.Хүрэлхүүгийн охин хөдөлмөрөөрөө хүслээ биелүүлжээ!

Монголын хошин урлагийн сор болсон уран бүтээлчдийн нэг, МУГЖ Д.Хүрэлхүү эхнэрээсээ Х.Намуун, Х.Сүрэн гэдэг хоёр охинтой. Том охин Х.Намуун нь оюутан байх үеэсээ бие хаа, царай зүсээрээ олны анхааралд орсон. Их сургуулиа татварын нягтлан бодогчоор төгссөн тэрээр гоо сайхны “Wolarsen” брэндийг үүсгэн байгуулж, хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа хөдөлмөрч бүсгүй.

Тэгвэл тэрээр өөрийн хөдөлмөрөөрөө хүсэл мөрөөдөлдөө хүрсэн тухайгаа хувийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр сүүлийн үеийн автомашин, тансаг харшийн өмнө зогсоод “ Ерөөсөө байна шүү дээ…чин сэтгэлээсээ хүсээд хөдөлмөрлөвөл мөрөөдсөн бүхэн чинь биелнэ шүү” хэмээн бичжээ.

Жүжигчин Д.Хүрэлхүүгийн охин гэдгээрээ олонд танигдаж байсан Х.Намуунийг одоо бол өөрийн “Wolarsen” брэндээр нь андахгүй болжээ. “Wolarsen” нэртэй уруулын будаг нь хэсэгтээ л охид, бүсгүйчүүдийг шуугиулсан гэхэд хилсдэхгүй. Түүнээс хойш уруулын будаг, хөмсөгний харандаа, багс гэх зэрэг гоо сайхны 20 гаруй бүтээгдэхүүн гаргаж олны талархлыг хүлээгээд буй.

Х.Намуун бүтээгдэхүүнийхээ талаар нэгэн мэдэгдэл гаргаж байсан. Тэрээр өөрийн хүч хөдөлмөрөөр босгосон “Wolarsen” брэндийг бэлэн бүтээгдэхүүн дээр нэрээ тавиад л болчихдог юм шиг байгаан, Тайваниас оруулж ирдэг хулхи энэ тэр гэсэн шуумыг олонд тараасанд гомдолтой байгаа. Бүтээгдэхүүнийх нь 30% Монголд 70% нь гадны улс орнуудтай хамтарч өөрөө бүх зүйлээ санаачилж хийдэг, үйлдвэр маань Хонг Конгийн олон улсын стандарт, эрүүл ахуйн шаардлагын дагуу үйлдвэрлэдэг тухайгаа бичиж, зургуудаа хавсарган нийтэлж байсан.

Аавыгаа дуурайгаад төрөл бүрийн авъяастай төрсөн жүжигчин Х.Намуун тун ирээдүйтэй загвар өмсөгч гэгддэг ч үндсэн мэргэжил нь эдийн засагч бөгөөд 2013 онд МУИС-ийн ЭЗС-ийг төгссөн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Ц.Оюунгэрэл брэнд цагны рекламд тогложээ!

Тогтмол ярилцдаг эхнэр нөхөр хоёрт маргалдах зүйл гардаггүй!