in

Олон талын авьяастай Ц.Төмөрхуяг гавьяат!

Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуягийн 1978-1998 оны хооронд 20 гаруй жил үндэсний шагайн харваагаар наадахдаа үзүүлсэн амжилтыг нь үнэлж Монгол Улсын хошой мэргэн цол тэмдэгээр өнгөрсөн наадмаар шагнуулсан.

Тэрээр алдарт хар Бархас, Бүрнээ, Хөдөлмөрийн баатар Сампил, улаан Сандаг зэрэг олон домогт харваачидтай мөр зэрэгцэн харваж явжээ. Мөн “Халхын таван халуун” хэмээх алдарт багийн үндсэн харваач, мэргэн байсан бөгөөд улсад хоёронтоо түрүү үзүүр булаалдаж, алдарт тойрмуудад “5 халуун” хэмээн нэр алдараа дуурсгаж явсан аж.

Нэгэнтээ алдарт Бархасын багтай аваргын төлөө өрсөлдөөд дүүжин харвах болж Ц.Төмөрхуяг дөрвөн сумандаа гурав оноход, Бархас дөрвөн сумандаа дөрөв онож үнэнхүү цэц мэргэнээ гайхуулж байсан гэдэг.

Ямартаа ч, жүжиглэхээс гадна үндэсний уламжлалт шагайн харваанд амжилт үзүүлж Улсын хошой мэргэн цолтой МУГЖ Ц.Төмөрхуягтаа сайхан бүхнийг ерөөе

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Жүжигчин Э.Алдарын хөөрхөн гэргий!

Кино урлагийн хөөрхөн эгч дүүс!