Монголын кино урлагт ах дүү, амраг садангаараа зүтгэж амжилт үзүүлсэн хүн олон. Тэгвэл тэдний араас түүчээлж яваа эгч дүү хоёрыг энэ удаад онцолж байна.
Тодруулбал, энэ цаг үеийн монголын хамгийн хөөрхөн жүжигчин гэдгээр тодроод байгаа Б.Мишээл, түүний дүү Б.Үжин нар. Залуухан, хал уухан, авьяаслаг тэд дөнгөж 20-26 настай. Гэвч өөрсдийн хөөрхөн төрх, авьяасаараа үнэлэгдэж чадаж яваа уран бүтээлчид гэхэд болно.
Эгч дүү хоёр саяхан “Охиндоо өгсөн амлалт” нэртэй драм жанрын кинонд анх удаагаа хамтран тоглосон байдаг. Жүжигчин Б.Мишээлийн хувьд одоогоос 6-7 жилийн өмнө оюутан байхдаа “Никитон” хамтлагийн Үүлэн үст дууны клипэнд тоглож олны анхааралд өртөж байсан.
Харин түүний дүү Б.Үжин өнгөрсөн хавар дунд сургуулиа дүүргэсэн бөгөөд цаашид жүжигчний мэргэжлээр гадаадад суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Улмаар хэд хэдэн кинонд туслах болон гол дүр бүтээгээд байгаа. Тэрбээр дөнгөж 16 настайгаасаа instgramm хэрэглэгчид дундаа хөөрхөн төрхөөрөө “од” болж байсан билээ.
GIPHY App Key not set. Please check settings