in

Бурханы номын ХААН Хосгүй үнэт зэсээр баралсан ЖАДАМБА сударыг өрх гэрийн шүтээн болгон шүтэж, өлзий буян горилон залахын учир хадаглаад аваарай!

Монголчууд эртнээс өрх гэрийн шүтээн болгон шүтэж, мууг хөөх, насны хэрэг бүтээх, өлзий буян горилон үдшийн бүрийгээр Жадамба судартайгаа гэр орноо тойрон горойлдог байв.
Амьтан бүхэнд ачтай гэж үздэгээс санасан сайн үйлээ бүтээх, муу бүхнийг зайлуулахын тулд айлтгадаг. Ганжуурын эхний боть тул түүнийг айл бүр хүндэтгэн дээр нь ном залалгүй тахидаг уламжлалтай.

Тод үсэгт буулгасан Бурхан багшийн зарлиг “Жаддонба” хэмээх энэхүү судрыг Ойрад зүүн гарын хаан Галданцэрэнгийн зарлигаар Ойрадын Равжанба Зая Бандид Намхайжамц хутагтын Монгол орчуулгыг баримталж, 86 жилийн дараа 1742 онд Ойрадын Их хүрээний хуврагууд хэвд барласан байдаг.

Найман түмэн номын үүд сайтар нээгч түлхүүрНаяад тоотой эрдэм хийгээд дияанд орохуй үүдэн Найдангуй тэргүүтэн нисваанисын өвчнийг арилгагч дээд эмНармай гурван төрөлхийтний эрэл хангагч чандмань эрдэнэ Мани багш Ялгун төгссөн Шагьяамүнийн зарлиг Мандахуй наран мэт гийгүүлэгч гол судрын хаан Магад утга арга билиг үзүүлэгч Найман мянгат шүлэгт Магнай уран арга тодотгогч билиг барамидын судар.Зая Бандидаа Намхайжамц хутагт Хүрээний зэс барын “Жадамба” судрын бар.ХХ зууны эхээр Монголын нэрт сийлбэрч бор Чүлтэм, Тунгийн Шар тэргүүтэй дархчууд “Жадамба” судрын 747 хуудас, 1494 нүүр зэс барыг урлажээ.

Уг зэс бар нь судрын хамтаар МҮНСангийн сан хөмрөгт хадгалагдаж байна. Зэс барын эхэнд Соёмбо, ард талд нь Диваажин, Гандангийн орны байдал, сүм хийд, суварга, бурхны хөрөг эргэн тойрон хээ угалз сийлбэрлэсэн хос шугаман хүрээ хийж, судрын үйл явдлыг харуулсан олон зураг сийлжээ.

Цор ганц хувь уг бар нь Монгол дархны зэс барын урлалын гайхамшигийг харуулсан уран нарийн хийцтэй дурсгал бөгөөд зэс бар нь модон бараас маш тод хэвлэгддэг онцлогтой, зэсээр ийм том хэмжээний барыг сийлэх нь маш их хөдөлмөр, нарийн ур шаардах ажил юм. Энэхүү нэн ховор бар Монгол улсын Засгийн газрын 1995 оны 241-р тогтоолоор түүх соёлын “хосгүй үнэт” өвд бүртгэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Язгуурын таван бурханы харанхуй мунхаг, уур хилэн, бардамнал, шунал тачаал, атаа жөтөөг эерэг болгон хувиргах чадвартай… Тарнийн ёс нь!

Ээж хайрханд шивнэсэн хүсэл бүхэн биелдэг Ээж хайрхан итгэсэн бүхнийг ивээдэг Бусадтайгаа хуваалцаарай!!!