in

Наадах үрстэйгээ баясан цэнгэх Нас буян тань арвин байг!

ХАЙРТ ААВДАА, Эцэг үрийн заяа холбож Элбэрэл хайрын ерөөл бөхлөж Энэхэн насанд минь буян бялхааж Эгэл амьдралд минь төөрөг тэгшилж Энх мөнхийн хайр сөгнөж Эсэн мэндийн жаргал хурайлж Эцэг өвгөдийн ухаан өртөөлж Элбэг баярын уухай эрчилсэн

  • Дээдийн дээд шүтээн минь болсон
  • Дэлгэр буянт аавдаа мэхийе
  • Дэлхийд ирсэн өдрийг нь мялааж
  • Дэврүүн хайраа дээдлэн өргөе!

Найман зууныг өртөөлөн тэрлэх Найраг ерөөл тань дэлгэр байг Нарны өнгөөр гэрэлтэн дэлгэрэх Нандин зүрх тань тэнхлүүн байг! Наадах үрстэйгээ баясан цэнгэх Нас буян тань арвин байг Нарт хорвоод тааваараа жаргах Нүнжиг буян тань далай байг ээ!

Өвгөдөөс тээсэн өвөр гал тань Өнө мөнхөд бадарч байг Эмгэдээс эрчилсэн ил гал тань Энх мөнхөд мандаж байг Эцэгдээс улбаалсан ухааны гал тань Эгнэгт дандаа дүрэлзэж байг Эхэсээс тоссон хайрын гал тань Элбэг дүүрэн бадамлаж байг ээ!

УУХАЙ УУХАЙ УУХАЙ Таны эрх шар охин.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Хүн бүр сүнстэй!!! Сүнс чинь зайлчихсан үед бүх зүйл нь нураад ирдэг Хүний сүлд хийморь дараах нөхцөл байдалд эзнээ хаяж оддог байнa!

Балданлхам бурхны зүрхэн тарнийг уншиж буян хишгээ хураагаарай!