Урлагт цахиур хагалж яваа жүжигчидтэй мөр зэрэгцэн гялалзаж явсан жүжигчин Ж.Баясгалан 2017 онд о солд орсон билээ. Үүнээс хойш хөл дээрээ босохын тулд ша нтралгүй зүтгэж яваа тэрээр өнгөрсөн хугацаанд туулж өнгөрүүлсэн зүйлсээ хуваалцжээ.
Энэ тухайгаа тэрээр “Баяртай, гунuгтай, нулuмстай 2000 хоног өнгөрчээ! Энхрий үрсээ тэвэрч өргөөд, эхнэрээ энхрийлж хайрлаад, аав ээж, ах дүү, найз нөхөдтэйгөө цуг алхах 48.000 цагийг eвдөж өнгөрөөжээ! Эрүүл хүн шиг алхах юмсан. Eвдөхгүй 1 цаг байж өөрөө босож үзэх сэн. Машин барьж, морь унахгүй ч гэсэн мөлхөөд ч болохноо урагшилна аа. Амьдрах амттай ч гэсэн арай л их eвдөх юм. Vхэх бодол хааяа төрдөг ч vxэж болохгүй.
Үүрэг хариуцлага надад бий! Бусдад хэрэгтэй зүйл хийж би урт наслах ёстой. Би заавал алхах ёстой. Эмчлэх эмчилгээ гарч л таарна. 3oвлон мөнх биш Жаргал ирнэ ээ! Би итгэж байна” гэжээ. Түүнийг осолд орсны дараа БНСУ-ын эмч нар “Алхахгүй, босохгүй, тэргэнцэр дээр суух магадлал ч маш бага. Ийм eвчтэй хүн урт насалдаггүй” гэж хэлж байсан гэдэг.
Тухайн үед “Намайг Баясгалан гэдэг. Би Монгол хүн. Би хөл дээрээ босоод хүүхдүүдээ дагуулаад ирнэ. Тэр үед та энэ eвчнийг эмчилсэн анхны эмч нь болоорой” хэмээсэн тэрээр үргэлжлүүлэн амьдралын төлөө тэмцсээр байна.
GIPHY App Key not set. Please check settings