in

Зүс ижил бүжигчин, жүжигчин хоёр!

Урлагийн салбарт өөр хоорондоо тун төстэй бүсгүйчүүд цөөнгүй. Үзэгч олны сонирхол, идель нь авьяасаас гадна алаг нүд, го олиг төрх, турьхан бие гэдгийг эдгээр бүсгүйчүүдээс харж болно. Өнгө төрх, царай зүсээрээ ижилхэн энэ хоёр бүсгүй насны хувьд ч хол зөрүүгүй. Гэхдээ мэргэжил өөр.

Жүжигчин Отгонтунгалагийн хувьд “Эрвээхэйн сүүдэр” цуврал, “Зура-2”-т тоглож үзэгчдийн сонирхолыг энэ цаг үед ид татаж байгаа. Жүжигчин Х.Отгонтунгалаг 1988 оны 11-р сарын 18-нд төржээ.

Тэрээр найман хүүхэдтэй айлын отгон охин нь аж. Х.Отгонтунгалаг багадаа биеийн тамирын багш болно гэж боддог байсан бөгөөд гүйж харайх дуртай, спортлог хүүхэд байсан гэдэг. Харин дунд сургуулиасаа урлагийн үйл ажиллагаанд оролцож эхэлснээр хөтлөгч болохоор шийдсэн байна.

Тэрээр анх КУДС-ийн сэтгүүлчийн ангид элссэн боловч жүжигчний мэргэжлийг сонгох болж, өөр анги руу шилжжээ. Х.Отгонтунгалаг 2011 онд сургуулиа төгссөн бөгөөд тэрээр жүжигчин Сугарын Болормаагийн шавь нь юм.

Харин бүжигчин Бямбаагийн хувьд театрынхаа гоцлол бүжигчин хийхээс гадна хааяа ганц нэг брэндийн нүүр царайгаар ажилладаг. Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч, жүжигчин, бүжигчин М.Бямбааг Монголын сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор нэрлэдэг. Тэрбээр анх “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны гол дүрээр үзэгчдэд танигдаж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Зурхайн ордуудын хамгийн, хамгийн. Та бусдаас юугаараа илүү вэ?

“Үнэг Цоомоо” НӨХӨРГҮЙ ганц бue ээж гэдгээ зарлав!