Анхны гараагаа “Маск” продакшнаас эхлэн, нүүр царай болсон эмэгтэй жүжигчдийн нэг А.Гэрэлцэцэгийг мэдэхгүй хүн ховор. Хөөрхөн төрхөөрөө хошиг урлагтаа цойлж явсан тэрбээр сүүлийн жилүүдэд хувийн амьдралаа төвхнүүлж, нам гүм амьдрах болсон. Жүжигчин А.Гэрэлцэцэг багын л урлаг соёл гэж гүйдэг хүүхэд байсан гэдэг.
СУИС-аас жүжигчний ангийн гурван хүүхэд авч байгаа. Сайн бэлтгэнэ шүү” гээд их ач холбогдол өгч бэлдэцгээсэн гэдэг. Тэгээд 2-р курсын гурван хүүхэд ирж ангийнхныг нь бэлдүүлэхэд тэд “Чи СУИС-д шалгалт өг. Чи жүжигчин л болох хүн байна” гэсэн аж. Тэр үед л жүжигчин болъё гэж бодон ангийнхаа нэг охинтой хүүхдийн ордны драмын дугуйланд бүртгүүлж байжээ. Ингээд багшийнхаа ачаар 2000 онд СУИС-д элсэн орж, 2004 онд найруулагч, жүжигчний мэргэжлээр төгссөн.
Дөчин насны босгон дээр эгэл жирийн төрийн албан хаагч залууг ханиараа сонгож, үрийн зулай үнэрлүүлсэн тэрбээр үгэнд цэцэн шигээ үйлэнд уран гэнэ шүү. Хайртай ханьдаа хөөрөгний дайлан оёж өгснөө цахим хуудаснаа онцолжээ. Мөн “Манба дацан” хийдийн хамба лам Д.Нацагдорж гэргий Г.Одонцэцэгтэй дотно сайхан нөхөрлөдөг бөгөөд ерөөлийг бэлэгдэж тахил хүртэл өөрийн гараар оёж өгсөн байна лээ.
GIPHY App Key not set. Please check settings