Төрсөн жилийн мэнгэ 9 жилийн дараа эргэж давтагдахыг мэнгэ голлох гэнэ. 10, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 82, 91-ний хий насанд мэнгэ голлодог. Энэ насанд өвдөх, бэртэх, хэл аманд орох, нас цөвтөх, ажил үйлс бүтэлгүйтэх, гарз гарах, хул.гай дээрэм нүүрлэх зэрэг гай тохиох нь бий учир үүн дээр анхаарч мэнгэ нь голлосон бол мэнгэний засал хийлгэх нь зүйтэй.
Монголчууд эрт дээр үеэс эхлэн мэнгэний эерэг, сөрөг холбоо харилцааг олж тогтоожээ. Хүний бие махбодын био хэмнэлийн есөн жилийн давтамжийг есөн мэнгэ гэсэн нэр томъёогоор төлөөлүүлдэг байна. Үүнээс үзэхэд мэнгэ нь “Есөн жил” есөн хоногийн давтамжтай нэг ёсны био хэмнэл юм.
Хүний бие эхээс төрмөгц байгалийн цоо шинэ нөлөөлөлд орж дасдаг. Харин есөн жилийн дараа тэр орчин дахин давтагдахад хүний хувь заяа, ааш авир, зан төрх, бие бялдарт зохих нөлөө үзүүлдэг учир муу нөлөөлөл болон гай барцадыг зайлуулах учиртай. Үүнийг номын ёсонд мэнгэний засал гэнэ.
Мэнгэ нь тухайн хүний хувьд байгалиас заяасан хувь заяа, ааль авир, зан төрх, шинж чанарын үзүүлэлт буюу тухайн хүний бие махбодид агуулагдан шингэсэн “гадар”, “дотор”, “нууц” хэмээх далдын шинж чанарыг тодорхойлон харуулна.
Бусдад Туслахуй Анагаах Ухааны МАНБА ДАЦАН ХИЙД
GIPHY App Key not set. Please check settings