in

Ерөөл дэлгэрсэн энэ л өдөр Ертөнц дэлхий хайраар бялхаг Өлзий бүрэлдсэн энэ л өдөр Өргөө бүхэнд жаргал хурлаг!

ӨЛЗИЙ ГИЙЛГЭЖ ЕРӨӨМҮ! Ерөөл дэлгэрсэн энэ л өдөр Ертөнц дэлхий хайраар бялхаг Өлзий бүрэлдсэн энэ л өдөр Өргөө бүхэнд жаргал хурлаг!

Өөдөө мандсан алтан нарнаас Өглөгийн хур цацран бууг Өнөд гийсэн мөнгөн сарнаас Өөдлөхийн буян туяаран бууг! Өргөн олон минь өргөлөө дээдэлж Өөрийгөө олохын ухаанд хүрэг Өгөөмөр үрс минь өврөө дүүргэж Өнгөтэй явахын ерөөл хүртэг!

Өрдөж асаасан ариун галд тань Өвгөд дээдсийн хайр бууг Өрөг нүүсэн монгол ухаанд тань Өрлөг хаадын хишиг бууг! Өмнөө тавьсан зорилго бүхэнд тань Өнгөт орчлонгийн ивээл ирэг Өчиж айлдах хүсэл бүхэнд тань Өргөмжит хатдын өглөг ирэг!

Удамт монголын минь заяа түшиж Улс түмнээрээ амгалан байг Ухаант ардын минь буян дэлгэрч Ураг олноороо төвшин байг!

Амгалан төрийн минь сүлд өршөөж Ард олноороо эрүүл байг Алтан ургийн минь сахиус ивээж Айл хотлоороо эвтэй байг ээ! ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Тэнгэрт дэвшсэн Хайртай хүмүүстэй зориулж ЗУЛ өргөж буян үйлдээрэй!!

Уул усны эздийн, наран ээжийн амар мэндийг эрж байна Цайны дээж өргөх үедээ эдгээр үйлийг хийгээрэй!!!