Даншигийн хангал буюу Дом талбиж буй лам нарын шавдан болж гурван шөнө хурдаг хуралын үеэр Чойжил дүгжүү #Чойжил-#дүгжүү #тайлбар Үйлийн үрийг дэнслэн шүүж, төрөл тодорхойлогч эрлэг номун хаан Дамдинчойжил нь монголоор Тангарагт номун хаан гэх ба ард түмний дунд Эрлэг номун хаан хэмээн алдаршсан билээ. Энэ бурхан нас нөгчсөн аливаа амьтан бүрийн сүнсийг угтан авч, ертөнцөд байх хугацаанд хийсэн нүгэл, буяныг нь шүүн дэнслэн тасалж, дараа төрөлдөө зургаан зүйл амьтныг аль тохирох оронд нь илгээх үйлийг хариуцдаг ү хэ г с э д и й н сүнсийг Бурханы шашны үйлийн үрийн нөхцөл байдлын хүрээнд шийдвэрлэхдээ аль нэг талыг харгалзахгүйгээр үнэн зөвөөр шүүдэг бөгөөд Бурханы өмнө бодьсадвын тангараг авсан тул “Тангарагт хаан” гэх зэргээр нэрлэгджээ.
Дамчинчойжоо бурхан нь хорвоод шударга үнэнийг сахиулан, хүний хийсэн нүгэл буяныг ялган салгагч шүүгч бурхан юм. Шашныг хамгаалагч арван хангал бурхдын нэг, Богд Зонховын гол шүтээн Дамдинчойжил бурхан нь Жигжид бурханы зарлигийг биелүүлэгч бөгөөд лагшингийн өнгө нь хар бараан, гурван ертөнцийг нэвтэрхийеэ болгоох хүч чадал бүхий хурц мэлмийтэй. Амаа ихэд ангайсан, дөрвөн хурц соёо ярзайсан, хэл нь хуй ларч, хөмсөг ба сахлаас нь галын оч бадарсан, үс нь сэгсийсэн, эвэр нь сэрийсэн үхэр тэргүүнтэй, баруун мутартаа хүний араг ясан дохиуртай, зүүн мутартаа цалам барьж аймшигт догшин дүртэйгээр наран дэвсгэрт бадам дээр сүртэй догшин бухын сэрвээн дээр гишгэсэн байдалтайгаар оршино.
Юм нь адууны нойтон арьс нөмөрсөн, дэлэн хөхөө унжуулсан, зүүн мутартаа гавал, баруун мутартаа сэрээ барьсан агаад Эрлэг номун хаан уруу тэмүүлэн байдаг. Чойжоо бурхны гадаад, дотоод, нууц гэсэн гурван дүр бий. Үнэн худлыг шүүдэг тамын хаан бөгөөд толь барьж суугаад хүний сайн муу бүх юмыг харж суудаг. Түүний гаргасан зарлигийг биелүүлэгч за рц нар нь хар өнгийн ад гууснууд юм. Эрлэг номун хаан хөлөг дээр заларч тамын орны шударга шүүгч элч, я р .г.а.чин нарын хамт наран дэвсгэрт бадамлянхуа дээр байрлана. Шашинд тэрслэгч дайсан бүхнийг даран устгахыг бэлгэдэж, нүүрлэсэн гай зэтгэрийг з.а.й.л.у.у.л.а.н, сайн үйлс дэлгэрүүлж буян бүтээх үүднээс уншлага урилга болон тахиулдаг заншилтай. Ариун цагаан арван буяныг дэлгэрүүлэх үүднээс урин залж өргөл хүндлэл үзүүлдэг.
Их ядам бурхан Ямандагийн зарлиг хүлээгч нь Дамдин Чойжоо бурхан тул түүний бүтээлд дулдуйдан “Чойжоо дүгжүү” гаргах зан үйлийг гүйцэтгэдэг. Богд Зонхава бээр “Өөр болон бусдын тусад үл хүсэх зүгийг арилгах, таашаах хүсэлт зүгийг бүтээх хоёр үйлийг үйлдэх нь магад” гэж айлдсан байдаг. Энэ нь амирлуулах, дэлгэрүүлэх хоёр үйл юм. Эдгээрийн гишүүн болгож эрхшээх болон хатуу үйлийг нэмж үйлийн ялгал дөрөв болдог.
Тиймээс хүслийг хангаж, з.э.т.г.эр саадгүй амгалан жаргалантай байхын тулд хамгийн дээд нь өдөр бүр, дунд хэр нь сар бүр, адаглаад жилд нэг Чойжоо дүгжүү гаргаж байх нь тустай гэж мэргэд айдсан байдаг ажээ. Балин тахил бэлтгэж уншиж байх үест сүсэгтнүүд Чойжоо бурхны тааллаас гэрэл цацарч бид бүхний өвчин ад, зэтгэр саад, зүүд, муу ёр тэргүүтэнг хар утаа, бараан үүлний байдлаар хураан татаж балинд шингээлээ, элдэв өвчин, хорлолгүй байхын рашааныг гэрлийн байдлаар өөрт шингэж байна гэж санах хэрэгтэй. Мөн энэ зан үйлийн үест бурхны шашин өнө удаан оршиж, шашныг баригч дээдсийн өлмий батжиж, өглөгийн эзэн тэргүүтэн сүсэгтэн олны нас буян дэлгэрч, цог учрал, эд баялаг лугаа учрах болтугай гэсэн зөв сайхан сэтгэлийг үүсгэх ёстой.
GIPHY App Key not set. Please check settings