in

Б.Наранцацралт: Охин болсон явдлыг сонссон…Ч.Ундрам бид хоёр ярилцахад, өөрөө үнэнээ хүлээж байсан!!!

Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, түүний нөхөр Б.Наранцацралт нарт холбогдох асуудал мэдээлэгдэж, олны анхаарлыг татлаа. Б.Наранцацралт анхлан нүүр хуудастаа дэлгэрэнгүй пост бичиж, үүгээрээ УИХ-ын гишүүн Ч.Ундрамын тухай хэд хэдэн асуудал дэлгэсэн юм. Тэдгээрээс МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар болон Ч.Ундрам гишүүн нарын харилцааны асуудал худал хэмээн үгүйсгэгдээд буй.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Ундрамын зүгээс хариу тайлбар болгож, “Худал түүх зохиож, гэр бүлийн хүрээн дэх асуудлыг олон нийтэд цацсанд харамсаж байна. Баримтаа цуглуулж, шүүхэд хандана” хэмээсэн.Хэдийгээр энэ нь айл гэрийн дотоод асуудал боловч УИХ-ын гишүүний хувьд ондоо. Ард түмний элч, төлөөлөгчийн хувьд түүний ажил хэргийн болоод хувийн амьдралын ёс зүй хэвлэл мэдээлэл хийгээд олон нийтийн хяналтад байх ёстой. Иймд асуудлыг эш үндэстэй тодруулах үүднээс Ч.Ундрам гишүүний нөхөр Б.Наранцацралттай холбогдлоо.Б.Наранцацралт: Хүүхдүүдээ л авна, бидэнд дундын хөрөнгө, бизнес гэх зүйл байхгүй

Гэр бүл салах үйл явц шүүхийн байгууллагад ямар шатандаа явж байгаа вэ?-Эхэлж Ч.Ундрам өргөдөл гаргаад долоо хонож байна. Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа явагдаж дууссан, одоо миний зүгээс хариу тайлбар хүргүүлэх 14 хоногийн хугацаа өрнөж буй. Би дөрөвдүгээр сарын 5-нд гэрээсээ хөөгдсөний дараа эхлээд хүүхдүүдээ өөр дээрээ авах асуудлыг нэг тийш болгоод, дараа нь өргөдлөө өгье гэж бодож байсан.-Олон нийтийн зүгээс хөрөнгө салгах үүднээс салах гэж байна хэмээж байгаа. Та дундын хөрөнгө нэхэмжлэх үү?-Бид хоёрт дундын гэх хөрөнгө байхгүй дээ. Компанийн хувь эзэмшил, хувийн бизнес, ажил хэргийн асуудлууд дандаа тусдаа явдаг. Орон сууц л бидний дундын хөрөнгө. Тиймээс аливаа хөрөнгө салгах, нэхэмжлэх тухай бодол байхгүй. Орон сууцаа нэхэмжлэх тухай шийдээгүй, өмгөөлөгчтэйгөө ярилцаж байна.

Харин хүүхдүүдээ?Хоёр хүүхдээ 100 хувь өөр дээрээ авах хүсэлтэй байна. Надад хамгийн гол нь миний хүүхдүүд. Таныг салахдаа урьдаас бэлтгэж байж хэмээн хардаж байна. Бичлэгийг дэлгэхдээ мөн хүүхдүүдийнхээ нүүрийг дараагүй нь шүүмжлүүлж буй. Та мэдэгдэл хийхдээ алдаа гаргасан уу?-Тэд удаан гэр бүлийн хүчирхий7лэл дор байсан. Сошиалд дэлгэсэн миний бичлэгийг охин маань гар утсандаа бичсэн. 108 төв, цагдаагийн байгууллагад хандахаар УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдаж болохгүй учраас асуудал царцдаг, үнэн мөн нь тогтдоггүй. Би ямар нэг алдаа гаргаагүй гэж үзэж байна. Урьдаас бэлтгэсэн, зорилготой зүйл ч байхгүй. Харин Ч.Ундрамд өөрт нь зорилго байсан учраас элдэв зан авир гаргаж эхэлсэн байх.

Бид хоёрын бизнес тусдаа учраас хөрөнгө салгаж авах ойлголт байхгүй. Харин хадам аавын бизнест оролцож байхдаа би ашгаа гэрээний дагуу түрүүлж аваад, зарцуулсан зүйл бий. Үүнийгээ постдоо бичсэн. Энэ асуудлыг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэнэ.-Одоо та хоёр тусдаа байгаа юу. Тухайн постыг бичсэний дараа холбогдсон уу?

Холбогдоогүй, бид тусдаа байгаа.-МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатарт холбогдох асуудал их ноцтой байсан. Д.Заяабаатар өөрөө худлаа гэсэн байна. Таныг шүүхэд өгвөл нотлох баримт бий юу?-Тухайн үед би өөрөө сэтгэл санааны тогтворгүй байдалд байсан учраас төдийлөн баримт байхгүй. Гэхдээ гутлаа орхиод гэрээс гараад гүйсэн тул гутлынх нь зургийг дарсан. 40 размерын гутал өмсдөг юм билээ. Би 42-ыг өмсдөг. Мөн охин маань захын өрөөнд байдаг учраас болсон явдлыг сонссон байна билээ, харин хараагүй. Тэр үйл явдлын дараа Ч.Ундрам бид хоёр ярилцахад, өөрөө үнэнээ хүлээж байсан. Одоо олон нийтийн өмнө үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байна.

Та хоёрын харилцаа хэзээнээс бүтэлгүйтэж эхэлсэн юм бэ. Ярилцаж, ойлголцох боломж байгаагүй юу?-Ч.Ундрам МУИС-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал болсноос хойш байн байн арх8и уудаг, бүдүүлэг ааш авир гаргадаг болсон. Би тэвчсээр байсан. УИХ-ын гишүүнд горилж эхлэхээр нь ёс зүйгээ дагаад асуудал нь цэгцрэх байх гэж итгэсэн. Энэ хугацаанд би хүүхдүүдтэйгээ байнга хамт, хамгийн ойр байсан. Гэвч УИХ-ын гишүүн болоод ч өөрчлөгдөөгүй. Ар8хи уух нь улам ихсэж, зөвхөн надад бус ойр тойрныхоо олон хүнд зүй бус авир гаргадаг болсон.Ч.Ундрам: Хувийн амьдрал хувьдаа байх нь зөвХарин УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас хариу тайлбар авах гэсэн ч холбогдсонгүй. Түүний нүүр хуудастаа байршуулсан мэдэгдлээс үзвэл, тэрбээр:”15 жил ханилсан хань, хоёр хүүхдийн маань эцэг худал түүх зохиож, гэр бүлийн хүрээнд гарсан асуудлыг олон нийтэд цацсан байгааг олж үзээд хэлэх үг олдохгүй байна. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д итгэл хүлээлгэн сонгосон иргэд сонгогчдоосоо уучлал хүсье. Наранцацралт аа, чи бид хоёр маргаж болно, салж ч болно. Гэхдээ биднийг үүрд гагнасан хоёр хүүхэд маань бий шүү. Нэхэмжилсэн эд зүйлийг чинь өгч болно. Гэхдээ ганц л зүйл гуймаар байна. Хүүхдүүдээ бод. Эрх мэдэл, эд хөрөнгө үүрдийнх биш. Үүнийг чамайг ойлгох ухамсартай хүн гэж итгэж байгаа учраас бичиж байна” хэмээжээ.
Үүнээс харахад тэр Б.Наранцацралтын бичсэн аливаа асуудлыг үгүйсгээгүй, эсрэг нотолгоо гаргаж тавиагүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Х.Отгонтунгалаг: “Эрвээхэйн сүүдэр”-ийн Учрал бол нууц амрагийн дүр биш!!! Хэрүүл тэмцлийг уурын мунхагаар биш ухааны саруулаар асуудлыг шийдэж байгаарай. Бүх сайхан хосууддаа аз жаргал хүсье!

Унгарт хийж буй “Бат Хаан” киноны хэсгээс!