Нүүрсний хулгайч нарын нэрийг зарлахгүй байгаатай холбогдуулан залуус өнгөрсөн ням гарагаас эхлэн Сүхбаатарын талбайд жа гсаал хийж байгаа. Уг жагсаалд нэр бүхий зарим олны танил хүмүүс дуу хоолойгоо нэгтгэж байгаа билээ. Харин өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчидтэй хамтарч ажиллаж байсан олны танил, инфлюсерүүд таг чиг байгаа нь олны дургүйцлийг төрүүлж UNFOLLOW хийцгээж байна. Тэгвэл жагсаалж очихгүй байгаагаа зарим олны танил хүмүүс ийнхүү тайлбарлаж байна.
Жүжигчин М.Баярмагнай
МУГЖ М.Баярмагнайгийн хувьд жагсаалын 4 дэх өдрөө оролцсон. Өмнөх өдрүүддийн жагсаалд ирж чадаагүй шалтгаанаа “Идшээ хийж яваад ирж чадсангүй” хэмээн тайлбар хэлж байв.
Дуучин П.Идэржавхлан
Дуучин залуугийн хувьд урьд шөнөжин сошиалаар улс тө ржиж, өөр лүү давшиж даuрсан хэн бүхэнд “хаPаал”-ын үгсээр эсэргүүцлээ илэрхийлж байв. Жа гсаалд очихгүй байгаа шалтгаанаа “хүүхдүүд ханuад хүрсэн” гэдгээр тайлбарлаж байлаа. Харин түүний гэргий жүжигчин З.Ононд ажил явдал гарсан гэдгээ цухас дурьдав.
МУГЗ Г.Ундармаа
Уран бүтээлчид дундаас хүмүүнлэгийн ажлаараа онцгойрдог бүсгүй бол Г.Ундармаа. Хэдэн жилийн өмнө Хүүхдийн төлөө фондын мөнгийг удирдаж байсан тэрбээр жагсаалд оролцохгүй байгаа шалтгаанаа “Ходоодны мухарт Нүүрс яасан ч гэлээ хүмүүст гомдоод гай хаад vзэн ядаад явсан шүү. Би хөгширсөн” хэмээн уртаас урт тайлбар бичжээ.
Жүжигчин А.Өсөхбаяр буюу Өөскө
ТВ коктейлийн жүжигчин гэгдэж олонд танигдсан жүжигчин Өөскө энэ жагсаалын учир шалтгаан, явцыг огт ойлгохгүй байгаа тул оролцохгүй байгаа гэдгээ цахим хуудаснаа онцолжээ.Мөн тэрбээр “Жинхэнэ жүжигт тогломоор байна” гэдгээ тодотгосон байна.
Нэвтрүүлэгч Д.Одзаяа
Монголын хамгийн олон дагагчтай бүсгүйчүүдийн нэг бол нэвтрүүлэгч Д.Одзаяа. Тэрбээр жагсаалд оролцохгүй байгаа шалтгаанаа “Жагсаалд оролцох оролцохгүй нь хүний эрх. Оролцохгүй байлаа гээд хулгаuч луuBарчин биш. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг бусдад тэрийгээ тулгахгүй байгаач” хэмээжээ.
Дуучин Минжинсор
Рок попынхноос илүүтэй нийтийн дуучид уг жагсаалд идэвхитэй оролцож байгаа. Тэгвэл дуучин М.Минжинсор өөрийн цахим хуудаснаа “Сонсохыг хүссэнийг ярьж байгаа хэн болгонд итгэж хууртаад хаширжээ. Хүнээ л таниж дэмжмээр байна. Нөгөө л хэдэн шудрага бусын хонгил болсон улс төрчдийн хүхэлдэйнүүдээс болгоомжилж байна” гэжээ.
Ариунболдын гэргий Ганцэцэг
Жүжигчин Ариунболдын гэргий Ганцэцэг “ХaBдартай ээжээ босгох гээд яваа хань минь та нарт буруу зүйл хийгээгүй” хэмээв.
GIPHY App Key not set. Please check settings