Yo guys хүн болгон л үнэхээр уур бухимдалтай хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ хэнд ч санал болгож, уриалж есөн бусын сонгуулийн ажил хийгээгүй, Хүсэл мөрөөдлийхөө төлөө зөвхөн өөрийн үзэл бодол сонголтоо ил тод болгож пост оруулсан. Гэтэл одоогийн нөхцөл байдлаас харахад сонголтоо буруу хийж, алдагдсан боломжууд маш их байгаа учраас энргээд хариуцлагаа шаардаад явах нь зөв гэж бодож байна.
Миний хувьд өнөө маргаашаа харж хэзээ ч дэмжээгүй, өөрийн дэлхийд гарах хүсэл мөрөөдлийхөө төлөө тамирчин хүний хувьд дэлхий өөрөө маш өвөрмөц харизм өндөртэй хүмүүсд маш их боломжийг олгож байгаа учраас тэр энтертайнмэнт шоу, тулааны ертөнцөд нь эх орноо төлөөлж өөртөө дэндүү итгэлтэй авьяас чадвараараа өрсөлдөж манлайлахыг хүссэн, тэгж чадахаа ч мэднэ. Аль хэдийн өөрөөсөө шалтгаалах бүхий л хүч хөдөлмөрөө дайчлаад энэ хүрсэн хувийхаа зүгээс ч өчнөөн эх орныхоо тугийг өндөрт мандуулж, нэг зүйлийг ойлгосон нь олон улсад гарахад тухайн улсын бодлого маш чухал, ерөнхийлөгчийн хэмжээнд дэмжүүлж чадвал гайхамшгийг бүтээх ч боломжтой.
Эргээд залуусдаа нөлөөлөх боломжийг олгож, Монгол эх орноо дэлхийд сурталчилахад тусална гэж найдсан учраас дэмжсэн. Дэлхийн бүхий л том тамирчид дуучид жүжигчид ийнхүү дэлхийн давцанруу улстайгаа хамтарч маш хурдацтай ахиц дэвшил гаргаж чаддаг. Үнэхээр мөрөөдөлдөө автсан би одоо ч болно гэж итгэсээр явахад манай улс төрийн энэ байгаа байдал юун гадагшаагаа чиглэх , юун Ангууч тагнуулч нь вэ лол . Улс гүрнүүдийг хүн гээд аваад үзвэл бүгдээрээ л их соёлтой боловсролтой том болчихсон хүмүүс байхад манай улс чяцага алдчихсан дөнгөж хөлд орж байгаа хүүхэд юм байна.
Олны танил хүмүүсээ, хэрвээ хийж бүтээе гэж зорилго тавьж дэмжсэн бол одоо юу хийж бүтээж байгаагаа шудрага харуул, үзэл бодлоо шулуухан үнэнчээр илэрхийлээд, буруу байгаа бол буруугаа олж ухаараад, засаад бусдаасаа уучлалт гуйгаад явъя гэж уриалмаар байна. Тэр хүний үнэргүй луйварчин хулгайчдыг бодоход бид чинь хүнээрээ байгаа…
Харин угаас ойлгохгүй жинхэнэ өнөө маргаашаа харж шунасан улаан цайн өөрийн гэх үнэ цэнэгүй хүмүүсийн сэжигийг хүргэсэн сурталчилгаа хийсэн хүмүүсийн хажууд үнэхээр хийж бүтээх хүсэлтэй юм шүү. Харин угаас дэмжихгүй үзэн яддаг муухай хүмүүст хэлэхэд өчнөөн олон өнчин хүүхдүүдийг байртай болгох гээд явж байхад хүртэл харааж зүхэж хардаж үзэн ядаж л байдаг,тэр хүмүүсийн хэл ам анхнаасаа л сонин биш байсан хүссэнээрэй харлуулаад харин сайн unfollow хийгээд ав! баярлалаа харин намайг юу ч болсон үргэлж дэмждэг хүмүүстээ хандаж хэлэхэд би байгаа бүхий л боломжоо ашиглах гэж эерэг бодлоор бууж өгөлгүй үргэлж хичээж бас бусдын төлөө гэж байгаа шүү мөрөөдлөө ч орхимооргүй байна, ард иргэдээ ийм хэцүү байдалд байгааг ч харж тэсэж чадахгүй байна. Ард түмэн эх орныхоо сайн сайхны төлөө юуг ч хийж бүтээж, өөрийгөө зориулахад бэлэн! Хамтдадаа хичээцгээе
Сонгоод сонгоод хамтарч ажиллана гэчихээд хэнч байхгүй энэ хугацаанд бор зүрхээрээ өөрийн зүгээс зүтгээд л явж байна.
Амеркид олон улсын анхны МФС тэмцээнд ялалт байгуулсан, Жию Жицү Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 5 тамирчин авч явж оролцоод Клубын багш маань Дэлхийн аварга болж Өнөр бүл асрамжийн төвөөс 3 хүүхэд оролцон 2 хүүхэд маань хүрэл медалийг авчирсан юм. Одоогоор Маш сайн бэлтгэл сургуулилтаа хийгээд явцгааж байна.
GIPHY App Key not set. Please check settings