Нийгэм эдийн засгийн асуудлын эсрэг төв талбайд иргэд 5 дахь өдрөө жагсахаар цугларч байна.
Уг жагсаалд жүжигчин У.Цогтбаяр гол ройл гүйцэтгэн оролцож байгаа. Түүнд итгэлээ өгсөн залуус ч цөөнгүй. Энэ утгаараа өчигдөр жүжигчин Цогтоо реппер Big gee-гээс жагсаалд нэгдэхийг уриалж, “Сонгууль” нэртэй дуугаа дуулж өгөхийг хүссэн. Гэвч энэ бүхэнд Big Gee огт хариулт өгөөгүй.
Тэгвэл өнөөдөр тэрбээр өөрийн цахим хуудаснаа анх удаагаа үгээ хэлж “Уг жагсаалд итгэхгүй байна. Миний хүмүүсийг авч гараад жагссан. Би ганцаардаж байна.Надад сүүлийн сонгуулиар 2 т эрбум төгрөг санал болгосон… Би үгүй гэсэн, харин одоо энэ жагсаалыг зохион байгуулж байгаа зарим хүмүүс ил, далд байдлаар ажилласан шүү. Энэ хүмүүст би итгэж чадахгүй” гэжээ.
GIPHY App Key not set. Please check settings