Нийтийн дууны урлагт үе үехэн тэсрэлт хийж гал асаадаг бүсгүй бол дуучин Г.Эрдэнэтунгалаг билээ. Олны танил болсон хүний амьдралд тохиолдол болсон бүхий л сайн муу бүхнийг даван туулсан бүсгүй.
Нам гүмхэн байсан тэрээр өнгөрсөн жил амаржиж хүүтэй болж тоглолт хийж олныг баясгаад амжсан юм.
Тэрээр цахим хуудсаа маш идэвхитэй ашигладаг ба “Хүний амьдрал үнэхээрийн тааварлашгүй. Хөхөө өвлийн хөр цаснаар ээж, хоёр дүүтэй минь байрнаасаа хөөж явсан хүний хүүхэд нь галзуу өвчин тусчихсан элийрсэн таарлаа…Үр үлдэх хорвоо, зөв яв гэж үг бий!” гэжээ.
Мөн тэрээр “Босоо бай, гэрэлтэй бай, азтай бай, нандин бай, үнэтэй бай, эрхэм бай, харц өөдөө бай, дугарвал чангахан дуутай, алхвал золбоотой алхаатай, мөрөө тэнэгэр хүчтэй бай.
Олны дунд ч нээлттэй дугарч, хүний нүд рүү харж ярьж сур. Ассан шиг ас. Амьдарсан шиг амьдар хэмээн уриалжээ.
GIPHY App Key not set. Please check settings