Өнгөрсөн өдрүүдэд Ч.Ундрам гишүүний гэр бүлийн асуудлыг тойрсон хэл ам сошиалд эрчээ авч иргэдийг талцуулахад хүргэсэн. Тэгвэл эхнэрээ видео бичлэгээр сүрдvvлж шантаажuлж байсан Б.Наранцацрал гэгч эрийн талаарх үнэн төрхийг дэлгэв үү. Хамтын амьдралаа эхлүүлээд 15 жилийг үдсэн гэх тэдний гэр бүлийн маргааш, асуудал зөвхөн Ч.Ундрам гишүүнээс үүдэлтэй биш гэнэ шүү. Өдгөө ард түмнээс “ариухан” нэр зүүгээд байгаа Б.Наранцацралтаас үүдэлтэй гэдгийг ойрын эх сурвалжууд хэлсэн байна.
Б.Наранцацралт хүүхэд асрагч бүсгүйтэйгээ дотно харилцаа үүсгэж, хэд хэдэн удаа гишүүн эхнэртээ гардуулсан гэх мэдээлэл цацагдлаа. Улмаар Ч.Ундрам тэдний асуудалд аль болох тэвчээртэй хандсан хэдий ч, нөхөр нь түүнийг үл ойшоож удаа дараа асрагчтайгаа дотно харилцаа үүсгэн, эхнэрийнхээ эсрэг гэртээ нууц камер байрлуулж, сала хдаа хэрэглэх баримт сэлтийг цуглуулж эхэлсэн бололтой.
Иймд Ч.Ундрам гишүүн өнгөрсөн дөрөвдүгээр сараар эхлэн хоёр хүүхэдтэйгээ амьдарч эхэлсэн байна. Харин өдгөө шүүх хуралд нөлөөлөх гэж хамаг байдгаа сошиалд дэлгэж байгаа түүний экс нөхөр Б.Наранцацрал хүүхэд асрагчтайгаа хамтын амьдралаа эхлүүлсэн гэх мэдээлэл байна. Тэд Б.Наранцацралын төрсөн эгчийнх нь байранд хамт амьдардаг гэх шуум дэгдлээ.
Б.Наранцацралын хувьд хүүхэд асрагчаасаа өмнө дээдсийн хүрээллийн yaнхан гэгддэг Ж-тэй явалддаг байсан гэх бөгөөд түүнийгээ холгож, холбироод хаягдсан гэх. Бид эр эмийн асуудлыг шүүх гэсэнгүй ийм таагүй мэдээлэл сошиалд хөвөрч байгааг уншигчдадаа дуулгалаа. Үнэн худлын цаг хугацаа харуулах биз дээ.
GIPHY App Key not set. Please check settings