Найруулагч М.Батболд “Опал” жүжгийг тайзнаа амилуулахаар зэхэж эхлэхэд жүжгийн амин сvнс болсон Опал хэн байхыг найруулагч тодорхойлж чадахгүй явсаар байжээ. Нэг орой юм бодоод, хэвтэж байхдаа “Опал чинь О.Энхтуул эгч юм байна” гэж Опалаа олсондоо баярлан багш руугаа залгасан гэдэг. Түүний дараа О.Энхтуул жүжигчинд санал тавьж, зохиолоо явуулжээ. Эх зохиолоо хүлээн авч, уншаад жүжигчин О.Энхтуул баяртайгаар “Батболд оо, ямар гоё зохиол вэ” гээд, саналыг нь хүлээн зөвшөөрч, “Опал” жүжиг тайзнаа амилах болсон гэнэ лээ.
Эмээ болсноосоо хойш уран бүтээлд оролцоогүй түүнийг дэлхийн сонгодогийг Монголын тайзнаа тоглоно гэж хэн санах билээ. Авьяас, ур чадвар, үзэсгэлэнт төрхөөрөө онцгойрдог О.Энхтуулаас өөр Опал Кронкий хатагтайн дүрийг яг цав тохирч бүтээх жүжигчин одоогоор монголд байхгүйг тус жүжгийн найруулагч ярьсан удаатай.
Гавьяат цол хүртээгүй ч, ард түмэндээ “гавьяат”-аас дутахааргүй хайрлагдсан СТА О.Энхтуул 1989 онд УБДС-ийн Кино драмын ангийг төгсөөд, 22 насандаа Б.Лхагвасүрэн гуайн зохиолоор хийсэн “Бүлээн нурам” уран сайхны киноны Мэсү охины дүрээр олныг гайхашруулан урлагт хөл тавьж байжээ. Тухайн үед “Бүлээн нурам” үзэгчдийг хуйлруулж, О.Энхтуулын жүжиглэх чадвар, гоо үзэсгэлэн шагшигдаж байсан гэдэг.
GIPHY App Key not set. Please check settings