in

Наранцацралт: Тэр өдөр Ундрам, Заяабаатар 2-ыг цааш нь харуулаад явсан бол…

Наранцацралт өөрийн хуудаснаа дахин: Бурханы номд суралцаад олон сайхан зүйлсийг углуургаар нь ойлгож суурь үзэлдээ өөрчлөлт оруулсан.

Бурханы номыг надаар битгий хараасай, би алдаа эндэгдэлтэй хүн, түүнийгээ засахын төлөө явж байгаа.

Ч.Ундрамыг чадахын төлөө гэж эндүүрээд байна. Би энд хүүхдийнхээ ирээдүйг аюулгүй байлгахын төлөө явж байна. Ч.Ундрамтай үлдвэл Ундрам шиг хv.чирхийлэгч болох вий гэж санаа зовж байна, Ундрам шиг хүн хайрладаггүй зөвхөн өөрийгөө боддог хүн болохвий гэж санаа зовж байна.

Бурханы ном үзээгүй байсан бол Ундрам Заяабаатар 2-ыг тэр өдөр цааш нь харуулаад өөрөө шо.ронд суугаад 2 хүүхдээ өнчрүүлэх байлаа. Тийм болохоор өнөөдөр бурханы номд жаахан ч гэсэн шамдаж байсандаа баярладаг юм гэжээ.

Цаашид энэ гэр бүлийн маргаан эмгэнэлт үйл явдлаар дуусах вий хэмээн олон нийтэд болгоомжилж, хүүхдийнхээ нэр, нүүрийг нуухыг шаардсан хөдөлгөөн цахим орчинд өрнүүлж эхлээд байна. Эд хөрөнгө, эрх мэдлээс илүүтэй эр, эм хоёр үр хүүхэд чухал байдаг. Атал энэ удаад эхнэрээ чадах гэсэн эрд хоёр хүүхэд бол ердөө өгөөш, өөрийн эрх ашгаа хамгаалах хэрэгсэл төдий болж хувирчээ.

Бурхны ном үзээд ч бузар нь арилдаггүй хүн гэж байна. Нямсамбуу ламтан хүүхдүүдээ нууцаар бичигч, цахимаар яллагч Наранцацралт гэгчийн талаар ямар янагаар уянгалж “Манай Цацаа тэгэх хүн биш” гээд өмөөрч байлаа.

Хоёр жил бурхны номд шамдаж, хамгийн сайн ламын шавь болж суучихаад хоёр хүүхдэдээ амьдрах, хорвоод инээх шалтгаангүй болтол нь цурвал бичлэгүүдээр гутааж, бяцхан зүрхийг нь бүтэн сэглэсэн эр бурхны номоос чухам юу сурсан юм бол? Сурсан ганц ч гэсэн зүйл байдаг бол хүүхдээ л дахин бүү ашигла.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Модел Билгүүн: Ундрам гишүүн шиг амьдралыг би туулсан, нуугдмал xvчирхийлэлтэй!!!

Нара: Өнгөрсөн жил 2лаа л явдаг байлаа, энэ жил 3-лаа… ямар гоё юм бэ….