in

Ч.Уранхолбоо ард иргэдээсээ юм гуйлаа!

Дуучин Уранхолбоо буюу Ану цахим хуудаснаа “Цааш нь түгээж өгөөрэй. Сая талбай ороод ирлээ. Над шиг чимээгүйхэн очоод үр дүн муутай жагсаад буцаж байгаа хүн олон л байна. Яаж үр дүнд хүргэх вэ гэдэг ганц л зүйл толгойд бодогдлоо.

Илүү үр дүнтэй нэгдэх хэрэгтэй. Яаж вэ? Хаанаас эхлэх вэ? Салбар салбараараа нэгдье гэж бодлоо. Бүх хүн өдөр бүр очиж чадахгүй учраас.

Шууд хуваарь зоогоод 12.12-18:

  • Даваа – Багш нар оюутнуудтайгаа
  • Мягмар- Бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид
  • Лхагва – IT салбарынхан дизайнерууд
  • Пүрэв – Эрдэмтэн, зохиолч, инженерүүд
  • Баасан- Урлагийнхан,Тамирчид
  • Бямба- Багш, эмч нар
  • Ням-Барилга, уул уурхай

Гэх мэтээр нэгдэж жагсвал илүү үр дүнтэй санагдав. Бас жагсаж байгаа салбар бүрээс чиглүүлэн манлайлагчид байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол цөөхөн залуусын хүчийг тарамдсан жагсаал болох гээд байх шиг.

Саяны жагсаал дээрээс харахад нэрсийг зарла гэсэн л хэдэн залуучууд хөлдөж үхтлээ зогсож байна. Илүү ухаалгаар, массыг хамрах хэрэгтэй байна. Энэ тогтолцоог өөрчилтлөө жагсмаар байна. Бүгд нэг дор цугларвал бүр л сайн байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

М.Баярмагнай:Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийхийн тулд пэйж хуудсаа зарсан минь үнэн!

Гишүүн Ч.Ундpaм “охиндоо хандан” ингэж бичиж байжээ!!!! Охиндоо…..