in

Г.Эрхэмбаяр: “Би эмэгтэй хүн ер нь олон гуталтай, олон хувцастай, олон цүнхтэй байх ёстой гэж боддог!

Монголын тайз, дэлгэцийн урлагийн жүжигчин Г.Эрхэмбаярыг бид андахгүй. Тэр нэгэнтээ “Өөрөөсөө огт хувирдаггүй, өөрөө л байгаад байвал уран бүтээлч байгаад ямар хэрэг байх билээ” гэж хэвлэлд ярьж байсан. Тэр бол Улсын драмын эрдмийн театр гэх их айлд өдөлж, үеийнхэнтэйгээ “Мөрөөдлийн театр” хэмээн үүрээ засаж, өдгөө театр, кино урлагийн салбарт хүч үзэж буй жүжигчин СТА Г.Эрхэмбаяр.

Бид түүнийг “Амьдралд тавтай морил” киноны жүдочин залуу, “Ээжийн дайсан” киноны эрх хүү, “Намрын синдром” киноны ганц бие эрдэмтэн багш, “Бүрэн толгой” киноны цэрэг хүү, “Орхuдос-2” киноны муухай дарга, “Бүтэн амьдрал” киноны муу нөхрийн дүр, Эрвээхэйн сүүдэр киноны сайн нөхөр гэдгээр нь мэднэ.Жүжигчин Намуунтай амьдралаа холбоод удаж буй. Тэд олон үрсийнхээ хайранд умбаж яваа залуу хосууд.

Тэгвэл Г.Эрхэмбаяр “Би эмэгтэй хүн ер нь олон гуталтай, олон хувцастай, олон цүнхтэй, олон аксисортой байх ёстой гэж боддог. Өөр өөрсдийнхөө бололцоогоор заавал үнэтэй алт мөнгө биш өөртөө таарсан олон юмтай байгаасай гэж хүсдэг. Би олон л зүйлтэй байлгахын хичээдэг. Яагаад гэвэл эмэгтэй хүн шүү дээ. Энхрийхэн ялдамхан шүү” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Ичимдэг эpxтэний эрүүл ахуй: Та эдгээр зүйлийг хэзээ ч хийж болохгүй!

О.Мөнхжин: 90-ээд оны моодноосоо гараад, саатай платаа болиод энгийн мөртлөө ихэмсэг гоё!