in

“HIT” Д.Даваадоржын ээждээ барьсан гэнэтийн бэлэг!

“ХИТ” хөгжим мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч Д.Давааням агсны гавьяаг телевизийн төдийгүй урлагийн салбарт ажиллаж байсан хүмүүс андахгүй мэднэ. Түүний ачаар дуучид олонд танигдаж, түүний ачаар хөгжмийн нэвтрүүлгүүд өөрсдийн гэсэн чиг баpимжaaтай болсон гэхэд хилсдэхгүй.

Давааням агсны ганц хүү Даваадоржийг хүмүүс андахгүй мэднэ. Сүүлийн үед сошиал орчинд хамгийн сайн аав гэдгээр тодроод байгаа. Хүний амьдралын утга учир аз жаргал нь үр хүүхэд гэдгийг илүүтэй мэдэpсэн мундаг залуу.

Тэрээр анхны охиноо өлгийдөн аваад багагүй хугацааг өнгөрүүлсэн. Жүжигчин Ч.Ундралтай дэр нэгтгэж, түүнээсээ хамгийн том бурхaны бэлгийг хүлээж авсан Давка тун ч халамжтай сайн нөхөр гэнэ.

Хувийн амьдралаа ихэд нууцaлдаг Д.Даваадорж “Зэвүүн яриа” ток шоунд орж хувийн амьдралынхаа талаар ний нуугүй ярьжээ. Тэрээр “Би ам бүл тавуулаа амьдардаг. Миний гэр бүлийн хүнийг Ч.Ундрал гэдэг.

Том хүүг маань Хабул, охиныг минь Дагийна гэдэг. Бид бас мууртайгаа амьдарч байгаа. Ундралтай учраад зургаан жил гаран болж байна. Би олон талаасаа нээлттэй байдаг ч гэр бүлийнхээ амьдралыг дэлгэх дургүй. Учир нь хүмүүс зөв талаас нь биш буруу тийш нь эргүүлж ярьдаг учраас. Охиноо төрснөөс хойш харин нээлттэй болсон байгаа.

Надад ийм хөөрхөн охин төрүүлэн бэлэглэж, эцэг хүний жаргалыг мэдрүүлсэн эхнэртээ маш их баярладаг. Намайг өдий зэрэгтэй байхад их нөлөө үзүүлсэн хүн юм шүү дээ. Аавыгаа алдсанаас хойш хүний амьдралын үздэг бүхнийг л тууллаа. Цаашдаа ч туулах байх.

Би хувь тавиланд маш их итгэдэг. Анх ажлын шугамаар Ундралтайгаа танилцсан. Бид энэ хооронд амаргүйг тууллаа. Ундрал маань намайг сэтгэл зүйн хувьд үнэхээр уургалсан. Намайг зөв чиглүүлж өгсөн.

Миний хань надаас илүү олонд танигдсан хүн. Түүнээс Ундралын нөхөр гэх сонин биш. Би дагуулж л амьдарч яваа эр хүн шүү дээ. Юу гэж хэлэгдэж байгаа нь чухал биш, яаж амьдарч байгаа нь чухал. Нас надад огтхон ч асуудал бишээ.

Хэн нэгэн эр хүн бүсгүйгээ бие давхар болговол хариуцлагаа үүрээд хамт амьдрах хэрэгтэй. Хүн хайраар л дутдаг. Үр хүүхэд хайраар дутахгүй бялхаж амьдрах нь амьдралын энгийн дүрэм юм” гэжээ.

Д.Даваадоржын ээжийн төрсөн саяхан болж өнгөрсөн бөгөөд бөгөөд ээждээ гэнэтийн бэлэг барьжээ. Тэрээр цахим хуудаснаа:

Өнөөдөр хайрт ээжийн минь төрсөн өдөр тохиож байна. Ээж маань 50 нас давчихлаа. Цаг хугацаа хурдан юм. Бага байхаас л ээжйинхээ өврөөс гардаггүй, ээжээсээ салдаггүй хүү байлаа. Хар багаас юугаар ч дутаалгүй өдийг хүргэж, миний төлөө гэсэн дэндүү их хайранд чинь жаргаж явнаа хүү нь.

Бага байхад хамгийн сайн найз, хамт тоглодог партнер, машин уралдуулдаг найз, дугуй өргөж гаргадаг эгч, хүүхдэд шоглуулахад хамгаалагч, хичээл хийлгэдэг эрдэмтэн, хэрэг тарихаар цагдаа, хэргээ давтвал шүүгч, өвдвөл хамгийн сайн эмч, гавъяа байгуулвал хүслийг биелүүлэгч шидтэн, гуниж суухад бурхан тийм л олон дүрийг бүтээдэг сайхан ээждээ хамгийн сайн сайхныг хүсье.

Миний ээжийг мэдэх нь мэднээ үргэлж бусдын төлөө өөрийгөө үл хайрлан сайхан сэтгэлээр хандсаар ирсэн. Миний төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа ээжээ.Дэлхий сөнөх эсвэл ээжийг ирэхгүй удах энэ хоёроос үхтлээ айдаг байлаа багадаа. Одоо ээжийгээ дэргэд байгаа өдөр бүртээ баярлуулна аа. Миний охин өглөөнөөс хойш эмээгээ баярлуулах гээд хүлээж буй байдал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

О.Мөнхжин: 90-ээд оны моодноосоо гараад, саатай платаа болиод энгийн мөртлөө ихэмсэг гоё!

А.Хишигдалайгийн хөл хүнд төрх!