in

Буян сайтай хүнд Бурхан бүхнийг хайрладаг!

Нэр мартагдтал Өөрийн ачтай буянтай амин хайртай нэгнийг хүн яахин мартах билээ. Намайг хүн болгосон эмээгийнхээ 49 хоногийг дуустал залбирсан даа. Надад олдсон 1 төгрөг бүрийг эмээдээ ерөөл айлтгуулахыг хүсэж өдөр бүр ном айлтгалын газар луу гүйдэгсэн.

Яагаад тэр вэ гэхээр монгол хүн аав ээж өвөө эмээгийнхээ хойноос Нэр мартагдтал буян хийдэг гэж сонссонтой холбоотой. Нэрийг нь мартана гэж байхгүйг ойлгоод энэ үгний утга мөнхөд буян хий гэж ухаарсан.

Төвдийн нутгаас цаст гимлайг давж номын төлөө явж хүүхдээрээ ээжээ орхисон лам багш маань гучин жилийн дараа ээждээ зориулж одоо ч маани уншдаг гэж суусан. Монголчууд маань хүний нутагт мөн л ийм хөндүүр сэдвээр зөвлөгөө авах юм. Амьдрал юм даа. Нэрийг нь марттал буян үйлд гэсний утга нь мөнхөд буяны хүчийг зориул гэж ойлгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Д.Баяраа: Цайр дутагдсан хүүхэд бүх төрлийн өвчинд өртөмтгий болчихдог!

Очир оо, би чамд ганц зүйл хэлье! Би яаж ядарч байсан ч гартаа барих утсаа хүнээс гyйлгүй өөрөө авчихдаг юм аа!