Олны танил эрчүүдээс хэн хэн залуу эхнэртэйг онцлоё.
МУГЖ жүжигчин Г.Золбоот
Түүний амьдрал, урлагтай холбогдсон он жилүүд тэр чигээрээ сайхан. Анхны эхнэр Н.Мөнхтуяагаа хилийн чанадад мэргэжил дээшлүүлэхээр одсны дараагаар дахин залуу эхнэр авч, хэнз үрийн зулай үнэрлэсэн
МУГЖ дуучин С.Ганзориг
Ардын дуу шиг амраг”, “Алтан намар” зэрэг олон сайхан дуугаараа та бидний хүндлэлийг хүлээсэн МУГЖ С.Ганзориг. Дуучин С.Ганзоригийн хувьд монголын эрэгтэй дуучдаас хамгийн нарийн хоолойтой гэдгээрээ онцлогтой. Говь-Алтай аймгаас гаралтай гэгддэг эрхэм дуучин хэдэн жилийн өмнө А.Сүхбат аваргын ойрын садан, өөрөөсөө хэдэн насаар дүү бүсгүйтэй дэр нэгтгэсэн. Түүний залуу эхнэр Б.Оюунгэрэл эрхэм дуучинд гурван ихэр хүүхэд төрүүлж өгсөн билээ.
Асашёорюү Д.Дагвадорж
Асашёорюү Д.Дагвадоржийн залуу гэргийг М.Отгонцэцэг гэдэг. Тэд 2018 оны үндэсний их баяр наадмаар хамтдаа наадамлаж, харилцаагаа ил болгож байсан. Тэд дундаасаа нэг охинтой. Асашёорюү Дагвадорж 1980 оны есдүгээр сарын 27-нд төрсөл бол эхнэр нь 1994 онд төржээ. М.Отгонцэцэг загвар өмсөгч, мисс Т.Туяамаатай дотно найз, нэг үе хамтдаа загвар өмсөж явсан билээ. Аваргын гэргий нэгэн үе “Urban” брэндийн загвар өмсөгчөөр ажиллаж байжээ.
МУГЖ Ч.Бат-Эрдэнийн гуравдахь эхнэр
Төмөр уuлуулдаг хүү гэгдэн нийтийн дууны ертөнцөд жин дарсан МУГЖ Ч.Бат-Эрдэнэ өдгөө эх орондоо иржээ. Тэрээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд алс холын Европт ажиллаж амьдарч байсан юм. Тэрээр ирсэн даруйдаа менежерийн ажлаа хүлээн авсан гэж байгаа. Үе тэнгийн бүсгүйг гуравдахь эхнэрээрээ сонгож хэд хэдэн хүүхэдтэй болсон. Анхны эхнэр хүүхдүүдээ мартаж, нийтийн дуучин асан Э.Оюумаатай роmанслаж байсан тэрбээр нэг л өдөр хамтын амдралдаа цэг тавьж дуучин бүсгүйг “Миний буруу товчилсон товч” гэж хэлсэн нь өдгөө са лалтын супер ишлэл болон үлджээ.
АЖ “Чингисхаан”-ны Жаргалсайхан
Урлагийн гавьяат зүтгэлтний хүү их урлагт санамсаргүй хөл тавьж, санаанд оромгүй амжилт гаргаж, ард түмний хайртай дуучин болсон нь Д.Жаргалсайхан гавьяат. Монголын рок попын амьд домог болсон “Чингис хаан” хамтлагийн ахлагч тэрээр нууц ноёнтон гэдгээрээ алдартай.Дуучин 3 удаа гэрлэсэн манай цөөхөн олны танил эрхмүүдийн нэг. Хоёр ч удаа гэрлээд бvтэлгүйтсэн рок попын амьд домог маань сүүлд Мөнхзул хэмээх ёстой зурсан зураг шиг үзэсгэлэн төгс, нас залуу, боловсон бүсгүйтэй учирч, нэг насны жаргалтай амьдралтайгаа золгож, хөөрхөн, хүү охин хоёртой болсон билээ.
“МАК”-ын хунтайж Н.Номтойбаяр
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр эхнэрүүд гэхээсээ илүү холбогдож явсан эмэгтэйчүүдийнхээ тоогоор толгой цоuидог. Номтойбаяр 10 гаруй насаар дүү, том хүүгээсээ хоёрхон насны эгч бүсгүйтэй ханилсан нь бага эхнэр Э.Номин.
Жүжигчин, найруулагч Мөөжиг
Сүүлийн үед хийсэн киногоороо олны талархалыг хүлээж буй жүжигчин Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ мөн л залуу эхнэртэй. Урлагийнханас соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээсээ татгалзсан цор ганц уран бүтээлч гэгддэг тэрээр анхны эхнэрээсээ хүүгээ таван настай байхад нь са лжээ. Түүнээс хойш 7-8 жил гоонь эрийн амьдралаар амьдарсан тэрээр өөрөөсөө даруй 10 гаруй насаар дүү бүсгүйг эхнэрээ болгож, цайгаа чануулах болсон гэнэ лээ. Мэдээж анхны амьдралаасаа төрсөн хүүгээ дүүтэй болгосон.
GIPHY App Key not set. Please check settings