Мисс, жүжигчин Б.Бадамцэцэгийг өдгөө хүмүүс шүдний дагина гэх болсон билээ. Тэрбээр анх Хэцvv анги олон ангит кинонд тоглож олонд танигдсан юм. Тус кинонд өсвөр насан дээрээ байхдаа тоглосон. Тухайн үедээ хүн болгон таниад зарим нэг нь автобусаар явахад нь хүртэл элдэв яриа гаргаж xvндхэн байдалд opyyлдаг байсан гэнэ лээ.
Харин тэр өдгөө шүдний эмч мэргэжлээрээ ажиллаж буй. Төрсөн өдрөөрөө олон хүүхдийн шүдийг үзэж үнэгүй эмчилдэг. JCI MONGOLIA гишүүн. Тэрбээр энэ оны хамгийн шилдэг манлайлагчаар тодорчээ. Энэ талаар JCI Монгол байгууллагын 2022 оны Үндэсний Ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэн олон нийтэд мэдээлсэн юм. Тэрбээр,
ХҮМҮҮНЛЭГИЙН БОЛОН САЙН ДУРЫН ҮЙЛСИЙН МАНЛАЙЛАЛ ТӨРӨЛД ШАЛГАРСАН БАТМӨНХИЙН БАДАМЦЭЦЭГ: Нүүр амны их эмч мэргэжилтэй тэрбээр Солонгосын нээлттэй эмч нарын нийгэмлэг-ийн Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж, Монголын алcлагдмал аймаг сумдын нийт 7000 гаруй иргэдэд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийж, чанартай эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэйгээр орон нутагтаа авах боломжийг сайн дурын үндсэн дээр хийгээд байна.
Тус нийгэмлэгт санал хүргүүлэн сумын эмнэлгүүдэд нийт 60,115ам долларын үнэ бүхий 17 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг xaндивлан, хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд орчин үеийн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн зэрэгцээ төслийн багийг удирдан амжилттай хэрэгжүүлэн одоог хүртэл ажиллаж байна.
Өөрийн санаачлагаар Шүдний эрүүл мэнд, боловсрол олгох Үндэсний сан-г үүсгэн байгуулсан нь мэргэшсэн эмч нар болон залуу боловсон xvчинд туршлага coлилцох, өөрийн мэдлэг ур чадвараа бусдын сайн сайхны төлөө зориулах боломжийг бүрдүүлж өнөөдрийг хүртэл 11 төслийг амжилттай зохион байгуулсан нь залуу үеийн төлөөлөл манлайлал үзүүлж буй хэpэг юм.
Тэрбээр хүүхдийн шүдний өвчлөл, эмчлүүлэх хэрэгцээ нийгэмд багагүй байдаг ба сүүлийн 4 жилийн хугацаанд өөрийн төрсөн өдрөөрөө нийт 270 гаруй хүүхдэд шаардлагатай эмчилгээг хийж эрүүлжүүлээд байна. Монгол Улсдаа үeийн залуусаа манлайлж, идэвхтэй иргэн байж, хийж бүтээж, амжилт гаргаж, түүчээлж байгаа залуусаа тодруулан гаргах зорилготой JCI Монгол байгууллагаас шалгаруулдаг ШИЛДЭГ 10 ЗАЛУУ-гийн нэг болсон Танд дахин баяр хүргэж, цаашдын ажилд нь улам их амжилтыг xvcэн epөөe гэлээ.
GIPHY App Key not set. Please check settings