in

Хүүхдийнхээ сурлагыг хэрхэн сайжруулах вэ?

Хүүхэд тань өдөр бүр олон цагаар хичээлээ хийгээд, эсвэл сургуульдаа яваад юу ч сурахгүй сурлага нь улам муудаад байна уу, Өөр шалтгаан байгаа юм биш биз?

Хариуцлага хүлээх чадварыг нь нэмэхийг хичээ:

Хариуцлага хүлээх чадварыг нэмэх нь хүүхдийг олон ажилд амжилт гаргах болон түүнд заавар өгөөгүй тохиолдолд ч өөрийн үүрэг даалгаврыг ухамсарлан биелүүлэх болно. Хариуцлага хүлээх чадварыг нь нэмэхийн тулд бүр бага наснаас нь эхлэн түүнд үүрэг даалгавар өгч түүний биелэлтийг хянан шалгаж байх нь чухал юм. Хүүхдэд өгсөн хариуцлага нь түүнийг зарим талаар өөрөө бие даан бодож тунгаах нөхцөлийг бүрдүүлнэ.

Насанд нь тохирсон үүрэг даалгавар өг:

Эдгээр үүрэг даалгавар нь ялангуяа хүүхдийн бие хүний хөгжлийг зохистой хэлбэрээр түргэсгэж түүнийг илүү сайн эрүүл энх сэтгэхүйн хөгжлийн төвшинд хүргэх болно. Насанд нь тохирсон үүрэг даалгаврууд нь хариуцлагын мэдрэмжийг нэмэх бөгөөд хэвийн хөгжихийн зэрэгцээ хүүхдийн сурлагын амжилтад эерэгээр тусах болно.

Амжилт гаргасан хүмүүсээр бахархах ба тэднээс үлгэр жишээ авахад нь тусал:

Тодорхой нэг наснаас хойш хүүхэд өөртөө үлгэр жишээ болох хүнийг хайж эхэлдэг. Эцэг эхчүүд сайн үлгэр дуурайл болохын зэрэгцээ амжилт гаргасан хүмүүсээр хүүхэддээ үлгэр жишээ үзүүлэх нь тэдний хичээлийн идэвхийг дээшлүүлж урам хайрлах болно. Хүүхэд тань бусдаас муу үлгэр дуурайл авахаас өмнө та түүнд үлгэр дуурайл бол. Танаас өөр түүнд сайн үлгэр дуурайл болох хүнийг танилцуул.

Өөртөө итгэх итгэлийг сайжруул:

Хүүхэд хичээлээ сайн хийхийн тулд өөртөө итгэлтэй байх шаардлагатай. Өөртөө итгэлтэй хүүхэд хичээлдээ илүү их идэвхтэй сайн оролцож өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг. Олон
хүүхдүүд асуултыг мэдэх хэдий ч самбарт гарч хариулж чаддаггүй. Мөн маш сайхан зүйлийг шинээр санаачилсан хэдий ч энэ талаар хэнд ч хэлдэггүй, өөртөө итгэж түүнийгээ илэрхийлж чаддаггүй.

Сургуулийнхаа найзуудтай сайн харилцаа холбоо тогтоох нөхцөлийг бүрдүүл:

Сургуулийн орчин нь ялангуяа хүүхдийн сурлагын амжилтад нөлөөлдөг чухал хүчин зүйл юм. Хүүхэд сургуульдаа дуртай явах, сургуулиас олон зүйлийг сурч мэдэх болон найз нөхөдтэйгөө сайн харилцаа холбоо тогтоох нь чухал юм. Тийм учраас сургуулийн тухай сайнаар ярих талаар анхаар. Сургууль болон хичээлтэй холбоотой зүйлсийн сайн талуудын тухай гэрт байнга ярилцахыг оролд.

Түүнээс хийж чадахгүй зүйлийг бүү шаард:

Ялангуяа хүүхдээс хийж чадахгүй үүрэг даалгаврыг хүсэх нь тэдэнд хангалтгүй, амжилтгүй өөртөө итгэлгүй байх мэдрэмжийг төрүүлнэ. Хийж чадахгүй зүйлийнх нь талаар албадан шахахгүй, хүүхдийг сайн таньж мэдэхийг оролдож тэдний авьяас чадварыг хөгжүүлэхийг хичээх хэрэгтэй. Хичээл сурлагад нь маш ихийг тэднээс шаардах нь хүүхдийг хичээл номоос бүрмөсөн холдож хөндийрүүлэх үр дагавар авчирч магадгүй юм.

Түүнтэй бага хүүхэд мэт бүү харьц:

Хүүхдийн насанд тохирсон эерэг сайн онцлог шинжүүдийг урамшуулах нь хэвийн хөгжих болон зарим саадыг давах чадвар өгнө. Эцэг эхчүүд хүүхдээ наснаас нь бага хүүхэд мэтээр харьцах нь хэвийн хөгжлийн үе шатыг давахад бэрхшээл учруулах болно.Ялангуяа эхчүүд энэ талаар алдаа гаргадаг нь ажиглагддаг. Ийм тохиолдолд хүүхэд, хичээл сурлагын талаарх хариуцлагыг үүрэхэд хүндрэл учрах болно.

Түүнтэй хамт байж өөрийгөө илэрхийлэх нөхцөлийг бүрдүүл:

Энэ байдал түүний сэтгэлийн дарамтыг багасгаж, хичээлдээ анхаарлаа хандуулахад нь туслах болно. Өөртөө итгэлтэй, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг хүүхэд олон хичээлд амжилттай сурч чадна. Түүнтэй хамтдаа өнгөрөөх цаг хугацаа нь сайхан ярилцах нөхцөл бололцоо болж та түүний хичээлийн талаар удирдан чиглүүлэхэд хялбар байх болно.

Танд амжилт хүсье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Өөрт тохирох хэмжээтэй хувцасаа сонгоход туслах 9 хурдан арга!

Яагаад улам олон Япончууд ганц бие үлдэхийг сонгож байна вэ?