Мөрөөдлийн театраас жүжигчний гараагаа эхлүүлэн олон нийтэд танигдсан жүжигчин О.Үржинханд саяхан нээлтээ хийсэн “Ноён эмэгтэй” кинонд тоглосон. Түүний дүр олон хүний зүрх сэтгэлийн утсыг хөглөсөн гэхэд буруудахгүй биз. Тэгвэл жүжигчин бүсгүй тус киноны нээлтийн ёслолоор СТА гэх хүндэт цолыг хүртээд амжсан билээ.
Урлагийн тогойнд чанагдаж яваа бүсгүй өөрийн өнгө төрхөөрөө бусдаас өвөрмөц гэдгээ олон арван уран бүтээлээрээ харуулж чадсан. Тэгвэл энэ удаад жүжигчин бүсгүй маань тайзны жүжигт биш уран сайхны кинонд биш дэлгэцийн цоо шинэ хувьсал болох “Anuxai’s Fitness show”-д оролцож байна. Өөрийн имиж, байгаа байдлаараа уран бүтээлийнхээ өнцгийг харуулдаг жүжигчин бүсгүй өөртөө хувьсал хийхээр шийджээ.
Тус шоу 45 хоногийн турш явагдлаа. Жүжигчин бүсгүй тус шоунд томоохон зорилготой орсон. Хэрэв тэрбээр энэхүү шоунд төрүүлбэл бэр дүүгийнхээ эмчилгээний төлбөрт хэрэглэнэ хэмээн шоуны эхний дугаарт хэлсэн юм. Өөртөө хувьсал, гайхалтай өөрчлөлтийг хийхээс гадна томоохон зорилго лугаа тэмүүлэх энэ бүсгүй “Anuxai’s Fitness Show”-ны нэгэн гайхалтай оч нь болж байна. О.Үржинханд 45 хоногт 18 kg хасаж бэлхүүсний тойргоосоо 31 хасаж улам үзэсгэлэнтэй болжээ. Жүжигчин бүсгүйдээ цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсэе.
GIPHY App Key not set. Please check settings