UBS телевизийн хөөрхөн хөтлөгчдийн нэг гэгддэг байсан Цэцэгсайхан өдгөө ганц бие ээжийн амьдралаар амьдарч буй. Томоохон цэцгийн дэлгүүр эрхэлдэг тэрбээр өөрийн цахим хуудаснаа охиныхоо төрсөн өдрөөр 50 хүүхдэд орос гутал бэлэглэсэн тухайгаа дурьджээ.
Тэрбээр “Хөөрхөн үрийнхээ төрсөн өдрийг энэ жилээс эхлэн арай өөр утга агуулгатайгаар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдсээн. Миний охины хувьд ухаан орсон цагаасаа л ээжийнхээ ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан өнгө өнгийн цэцэгс, амтат бялуу, нүд гялбам шаар чимэглэл дунд өсч байгаа хүүхэд. Өөрийнхөө хүүхдийг нэг өдөр тултал нь эрхлүүлж тансаглахын оронд цөөхөн ч гэсэн өөр зорилтот бүлгийн хүүхдүүдэд охиныхоо нэрээр сэтгэлийн бэлэг өгөхийг хүссэн юм.
Black pink-ийн зурагтай шаараар дүүрэн хана, Lisa – ийн дүрд хувирах чамин ганган өмсгөл, хүсэн хүлээсэн амттан, танхим дүүрэн найзууд, танил дуучдын тоглолт, уут уут бэлэг бүхнээсээ татгалзан 50 хүүхдийн хөөрхөн хөлийг дулаацуулах том хайрыг бяцхан зүрхэндээ багтаасан охиндоо баярлалаа. Болж буй үйл явдалд сэтгэл нь хөдөлсөн охин минь жил жилийн төрсөн өдрөөсөө татгалзан цаашид дандаа сэтгэлийн өглөг өгч байхаар шийдсэн шүү бүр..
Өдөр бүрийн нар айл айлд өөр өөрөөр жаргаж бас манддаг. Бидний мэдэхгүй олон олон амьдралыг бид бүхэлд нь өөрчилж чадахгүй ч жаахан ч гэсэн гэрэл асааж харин чадна. Хахир хүйтэнд дагжин чичрэх хөөрхөн бяцхан хөлнүүдийг дулаацуулах 50ш ДУЛААН ГУТЛЫГ сэтгэлээ шингээн бэлгийн боолт хийсэн жаргалтай нэгэн төрсөн өдөр байлаа. Охин бид 2ын өчүүхэн сэтгэл хамгийн хэрэгтэй хүндээ очин цөөхөн ч гэсэн бяцхан зүрхийг дулаацуулаасай гэж хүсч байна. Хүүхэд бүхэн эрүүл сэтгэл зүйтэй ээж аавын хайранд өсөх болтугай. Аз жаргалтай хүүхэд нас..
GIPHY App Key not set. Please check settings