in

Б.Эрдэнэтуяа: Тусгаар улс аминийх биш Туйлдсан түмэн золuос биш!

БИШ ШҮҮ!

Төрийн зоос тоглоом биш Түмний заяа шоглоом биш Төрсөн нутаг найmаа биш Төөрөг тавилан хонжоо биш! Тарьсан үр үүл биш Таmын тогоо үлгэр биш Талын эзэд цуурай биш Тангаргын үгс наргиа биш!

Тээсэн нvгэл зүүд биш Тэнгэрийн нүд со хор биш Тэвчсэн ард доог биш Тэвдсэн үрс тохуу биш Тэвэрсэн а мраг мөнх биш Тэмүүлсэн сэнтий энх биш Тэрсэлсэн сэтгэл амгалан биш Тэжээсэн шунал аврал биш Төнхсөн уул олз биш Төөрсөн лус хол биш Төрөлх зан шог биш Төрөл язгуур хог биш!

Талхисан тал зол биш Тараасан зоос буян биш Танисан олон тэнэг биш Таарсан шийтгэл уучлал биш Тулгар төр зөөлөн биш Туршсан нийгэм зөв биш Тунхаг бичиг арилжаа биш!

Тусгаар улс аминийх биш Туйлдсан түмэн золuос биш Тулгарсан түйтгэр холоос биш Туйлсан хөрөнгө чинийх биш Туулах гэсгээл биднийх биш!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Хөтлөгч Цэцэгсайхан хөөрхөн охиныхоо төрсөн өдрөөр 50 хүүхдэд гутал бэлэглэжээ!

Г.Алтаншагай:Үнэндээ бол урлагийнхан ажлаа л хийж байгаа өөр зүйлгүй!