in

Л.Мөнхбаясгалан: Жагсагчид буруутай!!!

Жагсагчид буруутай!!! Тиймээ, та нар өөрсдөө буруутай. Анхнаасаа та нар бусдыг ялгаварлан гадуурхаж жагсаалаа эхэлсэн. Талбай дээр ирэх хүмүүсийг айж бэргэтэл тэнэг тэнэг юм их ярьсан. Олны танил, имплүүсэрүүдийг бас хэвлэл мэдээллийг, лайвчдыг, жижиг намын төлөөлөгчдийг ч шууд гадуурхаад элдвээр цоллож эхэлсэн.

Уг нь өнөөгийн нийгэмд бүгд л бухuмдаж байгаа. Тэд дуу хоолойгоо нэмэрлэх гэхээр өмнөөс нь хажиглаж дороmжилсон. Ямар ч хамаагүй хүмүүсийг “ өө тэрний гар хөл, энэний тролл…. Муу П минь… ла ларуудаа… долоогч “ гээд л зvхцгээсэн. Уг нь нийгмээ өөрчлөх гэсэн чин санаатай л юм бол нэг ч гэсэн хүн та нарт нэмэр болох ёстой. 3 саяулаа талбайд гарахын тулд хүн бүрийг дуудах ёстой. Бүх хүнд учраа хэлж, ярилцаж, таниулж ойлголцох ёстой байсан. Архuчuн , тэ нэмэл, yaнхан, гэmт хэрэгтэн ер нь хэн ч байсан үгээ хэлж үзэл бодлоо нэгтгэх эрхийг нь та нар олгоогүй! Хэдхэн хүн л өөрсдийгөө цэвэр ариун шударга гээд бусдыгаа гүтгэж байсан. Ийм байхад чинь яаж түмэн олон та нарыг дэмжих юм бэ!

Бас та нарт үзэл санаа байгаагүй. Та нар юм уншаагүй, юм мэдэхгүй байсан. Та нар хүний үг сонсохгүй байсан. Бөөн хардлага, сэрдлэг…. Та нарын энэ байдлыг эрх баригчид харин “ ганган” ашигласан. Дотроо эв нэгдэлгүй, үзэл санаагүй, юм мэдэхгүй хэдхэн “ бацаан”-ыг донхорлох юу байхав дээ, энэ коммунист намд 100 жилийн настай, коминтерн угшилтай МАНгасуудад хөөрхий жагсагчид ёстой л үдийн будаа байлаа. Залуусаа Хүний үгийг сонс, үйл ажиллагаагаа нэгтгэ!!! Хүнээс ичихгүй юм асуу! Хэн ч ирсэн хүндэтгэ!!! Өөрчлөлтийг олуулаа хийдэг болохоос ФБ ийн хэдэн үзэгчээр, комментоор шийдэж болдоггүй байгаа биз!

Чиний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг гэдгийг бүү март Жагсаалд ирсэнгүй гэж харааж зvхэж байхын оронд “ яагаад ирэхгүй байна вэ” гэж өөрсдөөсөө асуу Өөрсдийгөө толинд хар Одоо та нарыг хэсэг хэсгээр чинь гvтгэж, саат уулж, нэр хүндэд чинь халдаж байгаа биз Эв түнжингүй, бие биенээ хардсан та нарыг коммунистууд зажилахгүй залгина гэдэг энэ! Болгоомжтой бай

Бусдыг хүндэтгэж эвээ хичээвэл наад талбай чинь дорхноо дүүрнэ… 1990 онд талбайг дүүргэсэн хүмүүсийн эв нэгдлээс Улс төрийн товчоо айсан юм шүү дээ

Л.МӨНХБАЯСГАЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Катягийн ТӨРСӨН ӨДӨР тохиож байна, сэтгэлийн үгсээ хэллээ!

Шинэ жилээр хамгийн их орлого олсон урлагийнхантай танилц!