Алаг эрээн сүлэлдсэн хүний амьдралд жаргал зовлон ээлжилж насыг элээх нь үнэн. Туулж барах тавилан заяаг сөрж чадах нь хэнсэн билээ. Хайртай ээжийнхээ сүүтэй энгэрт нүдээ нээсэн цагаасаа хайр уяралд нь эрхэлж нялхарч энэ хүртэл явжээ. Ижий минь намайг багад Цуутын цагаагч гүүний тухай үлгэрийг ярьж өгдөг байж билээ. Эрчлэн довтлох шувуун сүргээс эцсийн мөч хүртэл унагаа хамгаалан тэмцдэг тэр л гүүний цолмон цоохор унагыг өрөвдөн уйлдагсан. Өнөөдөр охин нь өөрөө цолмон цоохор унага шиг торойж үлдлээ.
Ижий минь охиныхоо амьдрал туршид цуутын цагаагч гүү шиг үрээ хамгаалжээ. Хайртай ижийгээ өнөөдөр эцсийн замд нь үдлээ. Хүнд бараан өдрүүдэд минь нөмөр хань болж байсан эрхэм дотны ахан дүүс, найз нөхөд, 1-р эмнэлгийн эмч, ажлын хамт олон Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Зовох цагт хүний чанар танигддаг хорвоод зомгол шиг урсаад явчихгүй тэсч үлдэх нөмөр нөөлөг минь Та нар байлаа. Харуусал гунигийг минь хуваалцан буй Та олондоо талархая. Ум сайн амгалан болтугай. Ижий минь сайн төрлийг саадгүй олох болтугай Хайртай шүү ээж ээ. Насан туршдаа санан дурсана.
GIPHY App Key not set. Please check settings