Мөсөн зочид буудал урлаач, уран сийлбэрчин Ц.Мөнх-Эрдэнэ нь өвлийн улиралд цас, мөсөөр, хавар, зун, намрын улиралд мод, элсээр сийлбэр урладаг нь ойлгомжтой.
Залуу уран бүтээлч маань уран сийлбэрийн олон улсын томоохон фестивалиудад үндэсний соёл урлагаа сурталчилж, эх орныхоо нэрийг гаргаж яваа нэгэн. Тэрбээр эхнэртэйгээ хамтран Швед улсад олон мөсөн зочид буудал барих төсөлд ажиллажээ.
Харин гэргийг нь Энхтайваны Ууганцэцэг гэдэг. Тэрбээр 2004 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн. Зураач мэргэжилтэй. Хосууд маань сүүлийн жилүүдэд хамтдаа Дэлхийн хамгийн том уралдаан тэмцээнд оролцож байгаа.
Шведийн улсын мөсөн зочид буудал бол 33 жилийн түүхтэй, аялал жуулчлалын хамгийн том бүтээн байгуулалт юм. Керена хотын ойролцоох жижиг тосгонд болдог энэ уралдаан олон улсын уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлагдаж, эскиз, зураг, бүтээлийн утга санааг хүлээн авч, тавдугаар сард сонгон шалгаруулалт нь болдог.
Үүнээс шилдгүүдийг шалгаруулж жил болгон урьж Icehotel бий болдог. Манай улсын 2 сийлбэрч маань анх удаа оролцож байна.
Монгол улсын уран бүтээлчид бүгд дээгүүрт эрэмбэлэгддэг. Олон улсын уралдаанд монголчууд орсон л бол эхний гурван байрт заавал ордог. Монголын сийлбэр хасах урлагийг түлхүү ашигладаг учраас мэдрэмж, техник, арга барил, гоёл чимэглэл мөсөн дээр гайхамшигтай бууж өгдөг.
Бид дэлхийн хамгийн том мөсөн ертөнц болох Харбины мөсөн хотхон, Аляскийн ДАШТ-д гээд монгол сийлбэрчид мөс цасан урлагийн бүх тэмцээнд шагналт байр авсан.
GIPHY App Key not set. Please check settings