УИХ-н гишүүн Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацралт гэр бүлийн мapгааны улмаас хэвлэлийн гол сэдвийн нэг болоод буй. Тэгвэл тэрбээр энэ удаад хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагаараа аж ахуй эрхлэгчийн төрхөөрөө гарч ирэв. Учир нь тэрбээр Монголд анх удаа АЛЬПИН үүлдрийн ямаа үржүүлж байгаа аж. Энэ үүлдрийн ямаа нь Монголд анх удаа өвөлжих гэж буй нь энэ. Хүнс тэжээл багатай, сүүний ашиг шим өндөртэй, альпин ямааны дэлхийн рекорд нь нэг удаадаа найман литр сүү сааж байжээ.
Хоёр жилд гурван удаа төллөх боломжтой гээд давуу тал ихтэй. Дэлэнгийн хөгжил сайтай учир энэ жижигхэн ямаанаас нэг саамандаа гурван литр, өдөртөө зургаан литр сүү гарна гэнэ.
Долоон сартайдаа бэлгийн бойжилт нь гүйцэж, нийлүүлэгт opж, xээлээ таван сар тээдэг. +5-+14 градуст амьдрах боломжтой. Фермерийн мал болохоор маш эрх, сониуч, ааш зан дөлгөөн амьтан аж.
Түүний хувьд энэ бизнесээ өөрийн төрсөн эгчийн хамтаар хийдэг бөгөөд энэ бизнесээ өргжүүлэн ямааны сүүгээ урьд хөрш болох Хятад улс руу гаргахаар төлөвлөж байгаагаа ярьжээ.
GIPHY App Key not set. Please check settings