НЭГ ПАЛАЖАА АХИЖ ӨМСӨХГҮЙ, НЭГ ДУУЧИН НЬ 3 саяас дээш, ямар ч амтгүй дээрээс нь хүйтэн үхрийн жигнэсэн мах, ананастай тахиа.
Тэрийгээ бараг иддэг ч гүй байх. Тэгээд нэг л их бөөндөө нийлж apxu yyж тасарсан хүмүүс. Шинэ жил тэмдэглэж байгаа байдлыг харахаар хангалуун оронд амьдраад ч байгаа юм шиг.
Шинэ жил бол гэр бүлийн баяр. Энэ баярыг зөвхөн 31-ний орой л гэр бүлээрээ гоё ширээ засаад амттай хоол хийж идээд аз жаргалтай өнгөрөөх хэрэгтэй. Тэгээд л болоо. Тэрнээс биш бүтэн сарын турш байгууллагын шинэ жил ч гэх шиг, хамт олон ч гэх шиг хачин хачин юм хийдгээ болих хэрэгтэй.
Өдөр бүхэн уулздаг хүмүүстэйгээ л тэмдэглэж байж өчнөөн мөнгө төгрөг үрээд өр ширэнд ороод ямар ч утгагүй хоосроод дуусна. Энэ чинь солиорол байхгүй юу. Үнэндээ энэ хэдэн өдрүүдэд жинхэнэ баярладаг хүмүүс худалдаачин наймаачин бизнэс эрхлэгчид л байна.
Шинэ жилийг жаахан даруухан тэмдэглэмээр байна. Монголчуудад ер нь даруу зан ус агаар мэт дутагдаж байна.
GIPHY App Key not set. Please check settings