in

1 дүгээр сургуулийн нэгэн төгсөгч нь 2 багшдаа тус тус 2 өрөө байр бэлэглэжээ!

Монгол улсын хамгийн шилдэг, хамгийн анхны, хамгийн нэр хүнд бүхий дунд сургууль болох Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 100 жилийн ойд зориулсан төгсөгчдийн ажил хэргийн цуврал уулзалтууд зохион байгуулагдаж дууслаа. 8 долоо хоногийн өмнө 1969 оноос өмнө төгссөн төгсөгчдөө хүлээн авч байсан цуврал уулзалтууд маань 1970-1979, 1980-1989, 1990-1994, 1995-1999, 2000-2004, 2005-2009, 2009-2016 онуудад төгсөгчидтэй уулзах уулзалтуудаар амжилттай болсоор, өнөөдөр 2017-2022 оны отгон төгсөгчидтэйгээ уулзаад дуусгавар болж байна.

Энэ хугацаанд нийт 2000 шахам төгсөгчидтэйгээ нүүр тулан уулзаж, сургуулийнхаа ирээдүй болон түүхийн тухай, төгсөгчдийн холбооны үйл ажиллагаа, зорилго чиглэлийн тухай ярилцлаа. Зөвхөн өчигдөр, өнөөдөр 2 өдөрт 600 гаруй төгсөгч ирж сургуулиа дурсаж, багш нартайгаа уулзан хамтын ирээдүйн тухай ярилцаж байгаа нь сайхан байлаа.

Эдгээр уулзалтуудад давхардсан тоогоор 150 гаруй үе үеийн багш нар маань оролцож, шавь нартайгаа уулзаж, сургаалаа хайрлаж байлаа. 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа нь зөвхөн 2 сарын 16-нд зохион байгуулах баяр наадам бус харин бүтэн жилийн турш үргэлжилж ирэх 200 жилийн түүхийн суурийг тавих, Сургууль(багш нар)-Төгсөгч-Сурагчид (эцэг эхчүүд)-ын холбоонд суурилсан шинэ тогтолцоог бий болгох, Төгсөгчдийн холбоо нь Сургуулиа, багш нараа, сурагчдаа дэмжих сан хэлбэрээр нээлттэй ил тод, тогтмол ажилладаг байгууллага болон хөгжих эхлэлийг тавих учиртай юм.

Төгссөн суруугуулиараа, багш эрдэмтэдээрээ бахархан хүрэлцэн ирсэн үе үеийн нийт төгсөгч нартаа, үе үеийн багш нартаа, хамгийн өндөр үр дүнтэйгээр хамтран ажилласан сургуулийн нийт хамт олондоо гүн талархал илэрхийлье. Нийт 8000 гаруй төгсөгчдөөсөө 2000 гаруйтай нь биечлэн уулзсан сургууль, төгсөгчдийн холбоо маань улс орноо хөгжүүлэх, боловсролын чанарыг сайжруулах үлгэр жишээ болсон Сургуулийнхаа 200 дах жилийн түүхийг зөвхөн сургуулийнхаа хэмжээнд бус харин улс орны хэмжээнд тодоос тод сийлэн үлдээнэ гэдэгт итгэлтэй байна. Ямагт анхдагч, ямагт тэргүүлэгч 1-р сургуулийн түүх нь ч, ирээдүй нь ч , төгсөгчид нь ч анхдагч бас тэргүүлэгч байх болтугай.

Монголын хамгийн шилдэг, хамгийн анхны дунд сургууль Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль -ийн 100 жилийн ойд зориулсан цуврал уулзалтуудын 8 дах уулзалт явж байна. Яг энэ мөчид 2011 оны төгсөгч Б.Бат-Эрдэнэ өөрийн бага ангийн багш Д.Гэрэлмаа, ангийн багш Х.Батцэцэг нартаа тус бүр 2 өрөө байрны батламж гардуулж ач санаж явдгаа харууллаа. Боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт хувь нэмэр гэж энэ буюу.

Багшид мөргөж, ачийг нь санаж явна гэдэг хамгийн сайхан ачлал юм. Сургуульдаа, багшдаа баярлаж явдаг мянга мянган шавь, нэгийнхэний сэтгэл ийм л байдаг. Монголын хамгийн анхны дунд сургууль, Монгол улсын хамгийн шилдэг дунд сургууль, Монгол байтугай Азид ховор 100 жилийн түүхтэй Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль-ийн 100 жилийн ойгоо угтан зохион байгуулж буй цуврал уулзалтууд үргэлжилсээр…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

З. Ононгийн хайрлаж явдаг дуучин Э. Чулуунчимэг!

Шүдний дагина Б.Бадамцэцэгийн pok төрх!