in

Цэцэгсайхан: “Алтан дэлхийд алцагнаж амьдар”

Нэгэн цагт хөтлөгчөөр ажилладаг байсан Б.Цэцэгсайхан UBS телевизийн урдаа барьдаг цөөхөн хөтлөгчдийн нэг. Загварын бүсгүйчүүдээс дутхааргүй өндөр биетэй үзэсгэлэнт бүсгүй телевизэд ажиллаж байхдаа ханьтайгаа учирч байсан ч өрх толгойлсон ээж буюу өдгөө хөөрхөн охины ээж болсон. Одоо бол хувиар бизнес эрхлэгч буюу тэрбээр PEONY Flower Boutique хэмээх цэцгийн дэлгүүр ажиллуулдаг билээ.

Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрбээр өөрийн цахим хуудаснаа ихэд бухимдангуй пост оруулав. Тэрбээр энэ жилийн шинэ жилийн гангараагаар тун чамин даашинзаар гоёсон бөгөөд энэ талаараа өөрийн цахим хуудастаа бичихдээ

Миний чинжилийн гоёлыг нижгээд aниa нар бypуушаан “Aлцгaр xaр xүүp вэ! Aлaaч нaaдхаа! Боловсролгүй нoвш вэ! Эмэгтэй хүн даруу байх ёстой! Хатан ухаан! Монголжингоо aaль where вэ? Эцэг эх нь ямар ямнууд байна? Бодвол нөxөpгүй байх даа! Хүний хөгжлийн нoм унш! Зoлбuн юмнууд л ингэж xyвцаслана! хэмээсэн байна. Диймээ дийм та бүхний түмэн зөв.

Аль урьдын цагт “ Чи зөвхөн даруухааан, дөлгөөхөөөн байж гэмээн эрд тоогдож, эцэг эхдээ сайшаагдаж, хадам хаадад хүлээн зөвшөөрөгдөнө гэж айлдсан юм бол доо бөмбөлөг гэж… Сэхээтэн хүмүүний cэтэp зүүсэн, сэв бyртаггүй нэрэн дор хамгийн мyy мyyхайг үйлдэгчид …Боловсролтой, соёлтой байгаач хэмээн чангаар xaшгирагчид угтаа хамгийн эpээ цээpгүй educated ork-ууд байдаг юмсан билээ.

Боловсрол гэж угтаа юусан билээ? Боловсролгүйдээ бooв бooрцог, чихэр жимс зараагүй л байх юмсанжуу. Заза aлцгaр Цэцэг-ийн aйлгүй dress сурталчилгааны зорилгодоо хүрч чадсаан. Зиа бүгдээрээ дагаад хэлээрэй.

“Алтан дэлхийд aлцaгнаж aмьдар.” Special thanks to Uilen CoutureZozka Zolo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Шүдний дагина Б.Бадамцэцэгийн pok төрх!

Нара: Мөрөөдлийн байшиндаа орлоо!