Дуучин Нара “Заа шинэ оны босгон дээр сайхан мэдээ дуулганаа сайхан хүмүүстээ Тэгэхээр Нара нь хүсэн хүлээсэн “Мөрөөдлийн Байшиндаа орсооон.
Ондоо багтаж Мөрөөдлийн Байшиндаа орох гэж юу эсийг л туулсан ч давж чадлаа.Талархах ёстой маш олон хүмүүс байгууллага байгаа бүгдэд нь жич талархалаа илэрхийлнээ.
Байшин босохоос эхсүүлээд барилгын ажилд гар бие оролцсон хэн бүхэнд бас дэмжиж итгэл урам хайрлаж бсн бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна.
Юуны түрүүнд гайхамшигтай дулаан тохь тухтай чбайшинг яаг хүссэн хэлбэр дүрс өнгө хийц хэв маягтайгаар барьс босгосон @Smart House-нхандаа талархал дэвшүүлье. Үнэхээр тосгоныхоо хөдөө газарт гал түлэхгүйгээр дув дулаан гэртэй байна гэдгээ өөрөө очих хүртлээ нэг л төсөөлж өгөхгүй бсн чинь бүр суупппер.
Одоохондоо бүрэн тохижиж амжаагүй байгаа ч гацуураа засаад ёслоод ондоо багтаж оръё гэж дайрсных орж чадлааЯмартаа ч энэ газарт хананаас халуун ус гоожиж, халуун баннд хэвтэж дулаан суултууртай соёлт 00той амьдарна гэдэг үнэхээр мөрөөдөл биелдэг юм гэдгийг л батлах мэт.
Түүнчлэн энэ байшин маань зөвхөн манай гэр бүлийн Мөрөөдлийн Байшин төдийгүй сайн сайхан тэмүүлж, өөрсдийн хүч хөдөлмөрөөр хүн шиг сайхан амьдрах гэдэг хүн бүрийн Байшин нь баригдаасай гэсэн хүсэл хайр шингэсэн байшин билээ.
За тэгээд бүрэн тохижчихоод “Хөүм Тур” гэдэг билүү ёстой хийнээ за Одоохондоо ингэсгээд ёслол маягтай ч тэсэн ядаад та нартайгаа баяртай мэдээгээ хуваалцах гээд ээ.
Тэгээд бас нээрээ байшин барихад зөндөө олон хувцаалцмаар чухал чухал зүйлсүүдийг жичдээ хуваалцаад явна.
Ёстой байшин барихад хэрэгтэй зүйлс хаана хамгийн сайн юу байна гэдгийг муу Нара нь жирэмснээс авхуулаад төрөөд орох хүртлээ ёстой л аргагүй сайн судлаж мэдсэн дээ“ гэжээ.
GIPHY App Key not set. Please check settings