Урлагийн түүхэнд өөрсдийн гэр бүлийн үнэ цэнээ үлдээж яваа уран бүтээлч бол жүжигчин Б.Амарсайхан болон түүний гэргий С.Уран нар.
Өдгөө хамтын амьдралаа эхлүүлээд 17 дахь жилийн нүүр үзэж буй тэд хэдийнээ 5 хүүхдийн эцэг эх болжээ. Тэгсэн хэдий ч эхнэрээ хайр халамжаар дутаалгүй, танхил хонгор бүсгүй чигээр нь байлгадаг гэдэг тодотголыг ойр дотныхон нь өгүүлдэг.
Монголдоо л Холливудын од гэгддэг жүжигчин Б.Амарсайхан өдгөө 43 настай бол түүний үзэсгэлэнт гэргий С.Уран 37 настай.
Их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан байхдаа анх танилцаж байсан тэд анх ах дүүгийн харилцаатай байсан бөгөөд С.Уран ирээдүйн нөхрөө “Амараа ахаа” хэмээн хүндэлдэг байсан гэдэг.
GIPHY App Key not set. Please check settings